О.Содбилэг гишүүн тойрогтоо ажиллалаа
УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ сарын 4-7-нд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд ажиллалаа.
Тэрбээр томилолтынхоо нэлээд хэсгийг боловсролын салбарынхан, сурагчдад зориулсан юм. Учир нь эрхэм гишүүнд хаягласан өргөдөл, санал, гомдлын дийлэнх нь дээрх салбартай холбоотой байдаг аж.
БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжаар барих ерөнхий боловсролын 21 сургуулийн нэгийг Орхон аймагт төлөвлөөд буй. Тус сургууль болох “Эрдэнэт” цогцолбороос гишүүний орон нутаг дахь энэ удаагийн ажил эхэлсэн. Сургуулийн 40 жилийн настай барилгад 2300 хүүхэд гурван ээлжээр хичээллэж, завсарлагааны хамгийн сүүлчийн хонх 19.55 цагт дуугардаг.
Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр босгох 21 сургуулийг нэг зургаар барихтай холбоотойгоор тэдний бэлтгэсэн төслийг хайхрахгүй байгаа тул шинэ барилга нь биеийн тамир, урлагийн зориулалтын танхим, номын сантай байх, эсэхэд санаа зовж, холбогдох хүмүүст нь уламжилж өгөхийг сургуулийн захирал хүсэж байлаа. Эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ үед ийнхүү шинэ барилгатай болохоор шийдэгдсэнд сургуулийн хамт олон баяртай байна.
Мөн үүнээс өмнө байраа өргөтгөх өд шаардлагатай эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох хоёр тэрбум төгрөгийг улсын төс өвт тусгахад О.Содбилэг гишүүн сэтгэл гаргаж ажилласныг сургуулийн удирдлагууд онцолж, талархсанаа илэрхийлж байсан юм. УИХ-ын гишүүн О.Содбилэг тус сургуульд суралцаж байсан бөгөөд төрөлх сургуулийнхаа түүхт ойг тохиолдуулан бага ангийн хоёр бүлэгт таван сая төгрөгийн үнэ бүхий 40 ширээ, 50 сандал хүлээлгэн өгчээ.