Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 34 байраар урагшлав
Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 54 дүгээр байрт жагсав
2015.02.14

Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 34 байраар урагшлав

Олон улсад сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийг бэлтгэн гаргажээ.

Ерөнхийд нь харахад дэлхийд мэдээллийн эрх чөлөө буурч,  судалгаанд оролцсон 180 оронд сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн тохиолдол өмнөх онтой харьцуулахад 8 хувиар өсчээ. Үүнийг улам бүр ширүүсэж буй дайн тулаан, төрийн бус статустай аюулгүйн албаны байгууллагуудын нөлөө, жагсаал цуглааны үеийн хүчирхийлэлтэй холбон тайлбарлаж байна.

Монгол улс энэ жагсаалтад 54 дүгээр байрыг эзэлжээ. Өөрөөр хэлбэл өмнөх жилээс 34 байраар урагшилсан гэсэн үг. Ингэснээрээ манай улс 2014 онд хэвлэлийн эрх чөлөөгөөр том ахиц гаргасан орон болов. Мэдээллийн хүртээмж сайжирч, хэвлэлийн болон бусад холбогдох хуулиуд тунгалаг болсон нь ийм амжилт авчирсан гэж үзэж байна. Гэхдээ Монголын хэвлэл дэх эрх зүйн асуудлууд шийдэгдээгүй хэвээр.

Финляндын хувьд таван жил дараалан хамгийн сайн үр дүнг харуулав. Араас нь Норвеги, Дани хоёр оржээ. Хамгийн сүүлийн байруудыг Туркменистан, Хойд Солонгос, Эквадор эзэлсэн байна.