Д.Тэрбишдагва гишүүн нутгийнхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.02.23

Д.Тэрбишдагва гишүүн нутгийнхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Архангай аймгийн төв дээр ахмадуудад хүндэтгэл үзүүлэх уулзалтад оролцжээ.

Тэрээр “Сүүлийн гурван жил Засгийн газрын гишүүн сайдын алба хашаад тун завгүй байсан учир төрөлх нутаг орноороо тайван явж амарсангүй.

Тийм болохоор шинэ сараас өмнө амжиж энэ оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хотонт сумаас эхлэн нар зөв тойрон бүх сумаар орж, 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдтэй уулзаж, хүндэтгэл үзүүлж явна” гэж хэлсэн байна.