УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн Сар шинийн мэндчилгээ
2015.02.18

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн Сар шинийн мэндчилгээ

Буурал жил буцаж, буянтай жил морилж Монгол  түмэн бид шинэ сартайгаа учиран золгож байна. "Галзууруулагч" хэмээх модон хонь жилээ угтан буй Та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье.
    Өнгөрч буй Морь жил Та бүхний хувьд амжилт бүтээл, аз хийморь дүүрэн онцгой жил байсан гэдэгт итгэлтэй байна.
    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт ч амжилт бүтээл дагуулсан их ажлын  жил байлаа.  
    Бид Монгол гэр бүлийн хөгжил, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх олон ажил санаачлан зохион байгуулж, өнгөрсөн оныг "Гэр бүлийн хөгжлийн дэмжих жил" болгон зарлаж үр дүнтэй олон ажлуудыг санаачлан хийжээ. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлсэнийг дуулгахад таатай байна.
    Түүнчлэн иргэн таны эрүүл мэндийн үйлчилгээгээ түргэн шуурхай, чанартай хүртэх боломжийг бүрдүүлэх "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай"  хуулийн шинэчилсэн найруулгыг, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсаныг онцлон хэлье.
    Бид Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын 500,000 хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22,000 мянган төгрөгөөр, 500,000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 20,000 төгрөгөөр нэмэгдүүлж, харин нийгмийн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126,500 төгрөгөөр шинэчлэн тогтоож 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж эхэлсэн сайхан мэдээтэй сар шинээ угтаж байна.
     Ингээд Монгол орны өнцөг булан бүрт хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт ажиллан амьдарч буй нийт албан хаагчид болон төрийн үйлчилгээг авч буй иргэд Та бүхэн минь,
              Элгээрээ энх амгалан
              Төрлөөрөө түвшин амгалан
              Төр улсаараа элбэг дэлбэг
              Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮН АМЫН ХӨГЖИЛ,
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН
САЙД 
С.ЭРДЭНЭ

445