МҮОНР жил бүр Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан хурга” шагналыг тодруулдаг билээ. 44 жилдээ олгогдож байга Алтан төлийн эзнээр энэ жил 21 аймгийн 34 малчны тодруулсны нэг нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Цэвээндоржийн Булган юм. Ц.Булганых 1000 гаруй хургыг хорогдолгүй бойжуулсан үзүүлэлтээр энэ шагналыг авчээ. Шагналыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат гардууллаа.