Эдийн засагт биш засаглалд хямрал нүүрлэсэн
Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал
2015.03.03

Эдийн засагт биш засаглалд хямрал нүүрлэсэн

Өнгөрсөн 2014 онд “Шинэчлэлийн” засгийн газар огцорсон хэдий ч хийж бүтээсэн ажлууд нь одоогийн эдийн засагт зохих хэмжээгээр нөлөөлж байгаа билээ. Энэ талаар болон эдийн засагаа хэрхэн сайжруулж болох талаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргалтай ярилцлаа. Түүний хувьд 1982-1987 Ростовын Их Сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2004 оноос Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн захирлын албыг хашиж байна.

-УИХ-ын намрын чуулганы гол дуулиануудын нэг нь“Шинэчлэлийн засгийн газар” огцорсон үйл явдал. Тэгэхээр тус засгийн газрын үед хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ. Таны хувьд юу гэж бодож байна вэ ?

Чингис бондын хөрөнгийг дотоодын үйлдвэрлэгдэд зориулж олгосон. Эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ер нь монголын эдийн засаг өрөөсгөл бүтэцтэй. Нэг талдаа мал аж ахуй маш эрсдэлтэй. Нөгөө талдаа уул уурхай бас эрсдэлтэй. Гэтэл хачирхалтай нь мал аж ахуй тэсээд байхад уул уурхай нь гадаадын хөрөнгө оруулалтыг царайчилдаг мөртлөө ирснийг нь хөөчихдөг.

Дотооддоо үйлдвэрлэл бий болгоход зориулагдсан дээрх зээлийн үр дүн 2014 оны эдийн засгийн үзүүлэлтээр харагдаж байна. Цемент, арматур зэрэг олон бүтээгдэхүүнийг (дотоодын үйлдвэрлэгч нар) үйлдвэрлэдэг болсон нэлээд сайшаалтай. Уг нь Чингис бондын хөрөнгийг эдгээр дотоодын үйлдвэрлэгчдэд ихээр олгосон бол маш их нөлөө үзүүлэх байлаа.

Гэхдээ орлогыг хэрхэн бий болгох вэ гэхээр хоёр арга замтай.

Хөрөнгө оруулж болох дараагийн том салбар эрчим хүч. Эрчим хүч хэрэглэсэн бол хэрэглэгчээс маш хурдан хугацаанд мөнгийг авчихдаг учраас нөхөн төлжихдөө сайн. Гэхдээ амьдрал дээр ихэнх хөрөнгөө замын салбарт оруулсан учраас хугацаанд үр нөлөө нь сайн ч таван жилийн хугацаатай бондын өрөө төлөхөд асуудалтай. Тиймээс замаа шийдэхээс өмнө эрчим хүчээ баталгаатай болгох ёстой байлаа.

Эрчим хүч болон төмөр замаа шийдчихсэн бол монголын эдийн засагт чухал нөлөөг үзүүлэх байв. Гэхдээ Чингис бондын мөнгийг босгож хөрөнгө оруулалт хийсэн нь 2013, 2014 онуудад эдийн засаг зөв бүтэц рүү орох томоохон алхам болсон. Нэг талаар өөрсдийн эдийн засгийн потенциалаа зөвөөр харуулсан гэж болно. Өмнө нь дандаа хөөсөн дүр зураг байсан.

Эдийн засгийн онолоор бол уналтыг үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гэж ангилдаг. Нийлүүлэлт нь дотроо хэт ихсэх, багасах гэж байдаг. Яг энэ утгаар нь авч үзвэл эдийн засгийн хямрал бол нийт нийлүүлэлтээс үүссэн асуудал ер биш. Тиймээс нийт эрэлтийг жолоодохын тулд сангийн, мөнгөний бодлогууд яригдана. Нийт нийлүүлэлтийн цаана бүх үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүн нийлүүлтээ багасгасан уу, ихэсгэсэн үү гэдэг л яригдана.

Гэтэл одоо одоогийн хямрал нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, гадаадынхан хөрөнгө оруулалтаа татсан эсвэл Оюутолгойтой хэл амаа ололцоогүйгээс болчихсон л зүйл. Үүнийг эдийн засгийн бүтцийн хямрал гэж үзэх ёстой болохоос биш эдийн засгийн хямрал гэж харж болохгүй.

Тиймээс миний хувьд Чингис бондын зарцуулалтын муу талыг олж харахгүй байна. Харин өөрсдийн эдийн засгаа зөв бүтэц рүү чиглүүлэхэд нилээд түлхэц болсон ажил гэж ойлгох нь зөв. Магадгүй зарцуулалт дээр алдсан байх.

Гэхдээ хөгжилтэй орнуудын хөгжлийн туршлагаас үзэхэд иргэд нь маш их хуримтлал үүсгэчихсэн байдаг. Түүнээс нь бонд гаргаад дотоодын үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийснээр тухайн улс хөгжсөн байдаг. Гэтэл манайд хуримтлалтай хадгаламжтай хүн хэд байдаг билээ. Бүгд л зээлтэй. Тиймээс гадныхаас зээл авахаас өөр аргагүй.

Харин өөрсдийн эдийн засгаа зөв бүтэц рүү чиглүүлэхэд нилээд түлхэц болсон ажил гэж ойлгох нь зөв.
-Таны хэлж уйгаар бол одоогийн эдийн засгийн уналт бол сайн. Ингэж ойлгож болох уу ?

Яг үнэндээ үүнийг эдийн засгийн уналт гэхгүй. Эдийн засгийн өсөлтийг үйлдвэрлэсэн ДНБ-ээр хэмждэг хэмжүүр буруу болжээ гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч байна. Харин өсөлтийг гаргахдаа өрх бүрийн орлого бодитойгоор өссөн үү гэдэг үзүүлэлт бодит дүнг хэлж чадна. Одоохондоо ингэж хэмжиж чадахгүй байгаа юм.

Нобелийн эдийн засгийн шагналыг авсан бүтээл бол “Төр ухаалаг шийдвэр гаргаж иргэдийнхээ бодит орлогыг хэрхэн нэмэгдүүлэх” тухай бүтээлд олгосон. Эдийн засагт нь төр оролцохгүй байна гэдэг монголын хувьд байж боломжгүй юм. Харин төр маш хяналттай, ухаалаг, олон талын хэлцэл, зөвшилцлийн үндсэн дээр оролцох ёстой.

-Шинэчлэлийн засгийнгазар байгуулагдахаас өмнө эдийн засгийн өсөлт 17 хувьтайбайсангэсэн. Харин засаг солигдсоноор эдийн засаг унасан гэж яридаг.Тэрөсөлтбодитойөсөлтбайсан уу ?

Тухайн үед нүүрсний үнэ 130 ам.доллар болчихоод Монголын говийг улаан тал болтол машинаар урд хөрш рүү нүүрсээ зөөж зарсан төдий л зүйл. 17 хувийн өсөлт гээд байгаагийн дийлэнх хувь нь нүүрсээ зарсан ашиг. Үнэндээ БНХАУ сайндаа ч манайхаас нүүрс аваагүй. Тухайн үед Австралийн нүүрсний уурхайнууд үерт автаад Хятадууд нүүрс авах газаргүй болчихоод нүүрсний үнээс өссөнөөр манайхаас импортолсон. Түүнийг л эдийн засгийн өсөлт гээд гавьяа байгуулчихсан мэт яриад байгаа юм.

-Тэгвэл эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хэдийн хугацааны дараа тогтворжиж эхлэх вэ ?

Одоогийн засгийн газрын шийдвэрүүдээс л хамаарна. Гэхдээ миний хувьд эдийн засгийн хямрал гэхээс илүү төрийн байгуулалт буюу засаглалын хямрал нүүрлэчихээд үйлдвэрлэгч нарын гар хөлийг тушчихаад байгаа гэж үздэг. Үүнийг нь харсан иргэд дагаад хямардаг. Ер нь эдийн засгийн өөрчлөлт улс орныхоо хэмжээнээс хамаарна. Манай улсын эдийн засаг жижиг, бага оврынх. Гэтэл эрчим хүчээр дутаж байна.

Уул уурхай хөгжүүлэх гэж байгаа бол төмөр замын тээврийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн аялал жуулчлалыг сайжруулахын тулд дотоодын агаарын тээврийн үйлчилгээг дээшлүүлэх нь чухал. Өндөр зардалтай тээврийг хийх үү эсвэл олон жижиг нисдэг тэргүүд ашиглах уу зэргээр гарцыг хайх хэрэгтэй. Дэд бүтцийн асуудлаа сайжруулчихвал үйлдвэрлэгч нар бэлэн.

Өөр нэг зүйл нь бидний бүтээгдэхүүнээ кспортлох зах зээл бэлэн болчихсон. Жишээ нь Европын улс, Япон, Хятад зэргээр гадаад зах зээл хязгааргүй. Бид өөрсдөө байнгын эрэлттэй байж болох боломжтой.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн илүүдээд эдийн засаг унана гэж хэзээ ч байхгүй. Ийм боломжуудыг ашиглаж байж өсөлт гарна. Үүнийг л эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэж хэлээд байгаа юм. Гэхдээ энэ бүхэн шууд шийдвэр гаргагч нараас л хамаардаг.

-Шинэчлэлийн засгийн газрын үед Самурай бондыг гаргаж Япончуудаас хөрөнгөоруулалт босгосон. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсруу албан ёсны айлчлал хийсэн. Энэ хүрээнд хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Тэгэхээр нэг улсаас хөрөнгө оруулалтын хувьд хэт хараат болох магадлалтай юу ?

Үгүй. Харин ч сайн. Япон хамгийн сайн хөгжсөн “High” технологид суурилсан маш өндөр зэрэглэлд үйлдвэрлэл явуулдаг улс. Тийм учраас бид тэдгээр хүмүүсээс маш их зүйлийг нь сурах хэрэгтэй. Тэгж бид дэлхийн зах зээлд хамгийн ховор төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадна.

Ер нь шинэчлэлийн засгийнгазрын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн сул талууд юу байж болох вэ. Магадгүй Чингис бондын зарцуулалт дээралдсан байх ?

Тэр мэдээж. Гэхдээ манай төрийн чадавхийг л харуулж байгаа юм. Ийм тийм гэхээр том алдаа байхгүй. Харин ч эсрэгээрээ Чингис бондыг босгох шийдлийг гаргасан нь эдийн засгийн хөгжлийн том гарааг эхлүүлсэн. Мэдээж ихэнх хөрөнгөө авто зам руу оруулсан нь тооцоо нилээд дутуутай холбоотой. Түүний оронд сум бүрт байгаа шилэн кабелийг ашиглаад интернэтээр холбох нь харилцаа холбооны хөгжилд чухал ач холбогдолтой.

Өөр нэг чухал салбар бол мал аж ахуй. Малын ноос, ноолуур, арьс, шир, мах зэрэг түүхий эдээ ашиглах хэрэгтэй. Хамгийн зөв зангилаа цэгийг олоод тэндээ ноос угаадаг, самнадаг, арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг төвийг байгуулан ажиллаж бүсчлэх хэрэгтэй. Ингэж боловсруулагдсан, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь илүү ашигтай.

Засгийн газрын ажлын хүрээнд иргэдийн гомдлыг хүлээн авах 11 11 төвийг байгуулсан.

Үүнийг бодлогоор дэмжин, хөрөнгө оруулалт хийсэн бол 50 сая малтай мал аж ахуйн салбар хөгжинө. Гэтэл бид аж үйлдвэрийн бодлого яриад мал аж ахуйн салбараа орхигдуулаад байна. Мал аж ахуйгаа дагасан үйлдвэрлэлийг бий болгохгүй бол төвлөрөл нь хот руу чиглээд мал туусан нөхдүүд Улаанбаатарын эргэн тойронд олноор сууришаад худаг ус, бэлчээрээ булаацалдаад “Хүргэн хүү” кинон дээр гардаг шиг зодоон болох нь холгүй байна. Ийм л бодлого ус агаар шиг дутагдаад байгаа юм.

Бидний хувьд үйлдвэрлэгч орон биш учраас зээл тусламж маш ихийг авдаг. Зээлсэн өрүүд ч эргээд бидний төлбөрийн чадварыг шалгадаг. Зээл их авахнь эдийн засагт хэр муугаар нөлөөлөх вэ ?

Бид өр зээл тавихаас их жийрхдэг. Гэхдээ хамгийн чухал зээлсэн мөнгөө зөв зарцуулаад сурчихвал асуудал биш. Бүх улс орнууд өр зээл тавьж байж л хөгжсөн. Харин зээл авахаас өмнө юунд зарцуулах вэ гэдгээ аль хэдийн шийдээд бодлогоо боловсруулаад, хөтөлбөр нь гарчихсан, тооцоо, техник, эдийн засгийн үндэслэлээ хийчихсэн байх хэрэгтэй.

Түүнтэй уялдаад холбогдох хууль тогтоомжоо батлаад, боловсон хүчнээ бэлдчихээд хөрөнгө оруулалтаа зарцуулвал сайн үр дүн гарна. Хэрэв бид ашиглаж чадвал хязгааргүй их зах зээл, эрэлт байгаа учраас зээлсэн хөрөнгөө тэдгээр зорилтот хэсэг рүү чиглүүлвэл эдийн засагтаа нөлөөлөх хүч нь илүү. Сингапурыг хар л даа. Загасчны эзэнгүй арлыг Азийн бар улс болголоо. Тийм ухаалаг төрийн бодлого л хэрэгтэй.

Тэгвэл монголын эдийн засгийг сайжруулахын тулд бид ямар салбарыг орхигдуулаад байна вэ ?

Хамгийн гол асуудал эзэнгүй байгаа хөдөө талыг яаж эзэнтэй болгох вэ гэдэг асуудал. Түүний дараагаар оршин суугч нь орлоготой байх хэрэгтэй. Гэхдээ орлогыг хэрхэн бий болгох вэ гэхээр хоёр арга замтай. Нэгдүгэээрт экологийн аялал жуулчлалыг хөгжүүлмээр байгаа юм. Энэ нь Монголын уламжлалт ёс заншил, аж ахуй, соёлыг дэлхийд таниулах ажлыг хамгийн түрүүнд хийж болохоор зүйл.

Үүний тулд дотоодын тээврийн асуудлыг түргэн шийдэж аймаг хот, аймаг хоорондын нислэг бий болгох хэрэгтэй. Жишээ нь Өмнөговиос Хөвсгөл рүү гэх мэт. Мэдээж хямд. Хоёрдугаарт үнэхээр бид мал аж ахуйн орон мөн юм бол бүсчилж хөгжүүлэхийн тулд тухайн цэгүүдийг олноор нь байгуулах нь хэрэгтэй.

Түүнд таарсан урт хугацааны зээлүүдийг олговол хувийн хэвшлийнхэн хошуураад эхлэнэ. Тэгвэл малчид орлоготой, жуулчид ч тэр бүс нутаг руу зорчих болно. Ингэж хөдөө орон нутагт жигд хөгжих боломжийг бүрдүүлж байгаа юм.