2012.03.29

Сайд Ж.Энхбаяр анги салбаруудын нэг өдөртэй танилцав

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбар Нийслэлийн Налайх дүүргийн цэргийн хүрээний анги салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, дээрх анги салбаруудын нэг өдрийн ажил байдал дунд хамтдаа өнгөрүүллээ.Хүрч очсон анги салбаруудын амжилт, ололт, тулгамдаж буй асуудалд бүгдийг харилцан ярилцаж цаашид даруй шийдвэрлэж хэрэгжүүлэхийг Зэвсэгт хүчний удирдлагуудад даалгалаа.Эх орныхоо их бүтээн байгуулалтад ихээхэн үүрэг гүйцэтгэн оролцсоор ирсэн инженер саферийн энэ ангид одоогийн байдлаар өөрийн хүсэлтээрээ гэрээт цэргийн алба хааж буй 20 гэрээт цэргийн албан хаагч байгаа юм. Тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мөн тэдэн тулгамдаж буй зүйлийг сонсож, тодорхой арга хэмжээ авахаа энэ үеэр Батлан хамгаалахын сайд илэрхийлэв.Манай улсын өнцөг булан бүрээс гэрээт цэргийн алба хаах сонирхолтой цэргүүд олноор ирж хоёр жилийн хугацаатайгаар алба хааж байна.

Анги салбаруудад гэрээт цэргүүд алба хааж байгаа нь хүрэлцэхгүй байдаг ахлагч нарын орон тоо, орон зайг нөхөж байгаа нь ихээхэн ач холбогдолтойн дээр инженер сафёрийн мэргэжилтнүүд болон бэлтгэгдэж үүргээрээ улс орныхоо бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ихээхэн үүрэг оролцоотойгоор ажиллах боломж өндөр байдаг талаар ангийн удирдлагууд энэ үеэр онцлон хэллээ.

Анги салбаруудтай танилцаж явах үеэр цэргийн ажилтан албан хаагчдын байр орон сууцны асуудал энэ тэргүүнд шаардлагатай байгаа талаар ангийн удирдлагууд салбарынхаа сайдад санал хүсэлтээ хэлсэн бол цэрэг хүн зэрэг жагсаж алхахын тулд тэгш талбай байх нь зайлшгүй шаардлагатайг салбарын сайд энэ үеэр ажиглан анхаарч тус ангийн цэргийн жагсаалтын талбайг ойрын хугацаанд шинэчлэхийг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.Налайх дүүрэгт байрлах цэргийн хүрээний анги салбаруудын хувьд батлан хамгаалах зэвсэгт хүчинд голлох чухал үүрэг гүйцэтгэдэг, нилээдгүй онцлогтой учраас салбарын сайд цаашид онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.