Алдарт эхийн  I ,  II дугаар одонтой залуу ээжүүдтэй уулзалт зохион байгууллаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.03.09

Алдарт эхийн I , II дугаар одонтой залуу ээжүүдтэй уулзалт зохион байгууллаа

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Иргэний танхимаас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус дүүргээс сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүд, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид болон алдарт эхийн I, II дугаар одонтой  залуу 100 ээжүүдийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус дүүргийн алдарт эхийн I ,  II  дугаар одонтой  27-40 насны 100 ээжүүд оролцсон бөгөөд оролцогчдод УИХ-ын гишүүн С.Одонтуяа, нийслэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид мэдээлэл хийж эхчүүд, хүүхдийн талаар УИХ дээр хэлэлцэгдэж буй хууль, тогтоомж, нийслэл дүүргээс хийгдэж буй ажлын талаар танилцуулж санал солилцлоо.

       Залуу одонтой ээжүүдийн зүгээс хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, эрүүл мэндийн даатгал, хүүхдийн цэцэрлэгийн асуудал, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг олон асуудлаар санал солилцож өөрсдийн саналыг сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн төлөөлөгчиддөө тавьлаа.

Гишүүд төлөөлөгчид эдгээр саналыг ажил хэрэг болгон эргэн уулзахаа илэрхийллээ.