О.Баасанхүү, Д.Бат-Эрдэнэ нар “хамгийн”-аар тодров
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.03.10

О.Баасанхүү, Д.Бат-Эрдэнэ нар “хамгийн”-аар тодров

УИХ-ын Тамгын газар намрын чуулганы үйл ажиллагаа, гишүүдийн ирц, идэвхийг нэгтгэсэн тайлан мэдээгээ бэлэн болгожээ.

Өмнө нь Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны бүхий л мэдээллийг нэгтгэн, гишүүдийн өвчтэй, чөлөөтэй, томилолттой байсан болон тасалсан, хоцорсныг цаг, минут, давтамжаар нь ил болгодог байв. Харин энэ удаа зөвхөн Байнгын хорооны хуралдаанд оролцсон байдлын талаарх статистик мэдээллийг л гаргажээ.

Магадгүй энэ нь хойрго гишүүдийн шүүмжлэлтэй ч холбоотой байж болох. Нэгдсэн хуралдаанд гишүүд хэдэн удаа, хэдий хугацаанд үг хэлж, асуулт тавьсныг сонирхвол, хамгийн удаан бөгөөд олон удаа үг хэлж, асуулт тавьсан нь О.Баасанхүү болж таарав. Тэрбээр 45 удаа үг хэлэхдээ 118 минут зарцуулжээ.

Түүний араас С.Дэмбэрэл, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар нарыг жагсааж болох нь. Эсрэгээрээ хамгийн “дуугүй” гишүүдээр Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Сү.Батболд, Д.Бат-Эрдэнэ нарыг тодруулж байна. Д.Бат-Эрдэнийг эс тооцвол бусад нь чимээгүй хүн биш. Тиймээс ийм дүн гарсан нь хуралдаандаа ч суух завгүй, засаг төрийг төвхнүүлэгч, “давхар дээлтэн” байсантай нь холбоотой болов уу.