Хөгжлийн бэрхшээл
2015.03.17
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн орчинг сайжруулна
Манай улсад 120 гаруй мянга хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ч нийгмийн амьдралд оролцох эрх нь хязгаарлагдмал байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх зүйн орчинг сайжруулж бусадтай эрх тэгш байлгах шинэ хуулийн төслийг өргөн барихаар болсон байна.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд шинэ хуулийн төсөлд өөрсдийн дуу хоолойгоо өргөж тулгамдаад буй асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах хууль дүрэм мөрддөг ч амьдралд хэрэгжиж байгаа заалт ховор байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжийг сайжруулах, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг сайжруулах, Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо байгуулагдах юм. Үүнийгээ дагаад хэрэгжилтэнд нь хяналт тавих асуудал ТББ байгууллагууд дээр суурилсан ажил явагдана.