Уран үзүүлбэрээр “чимсэн” спортын өдөрлөг амжилттай өндөрлөлөө
ХХААЯ-наас нийт ажилтан, албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
2015.03.18

Уран үзүүлбэрээр “чимсэн” спортын өдөрлөг амжилттай өндөрлөлөө

Хүнсний аж үйлдвэрийн ажилтны өдрийг тохиолдуулан ХХААЯ-наас нийт ажилтан, албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Хүч тэнцүү багуудын ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн сагсан бөмбөгийн тэмцээний гуравдугаар байрыг эмэгтэй багаас “Мал хамгаалах сан”-гийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс Аймаг, дунд отрын бэлчээр ашиглалтын захиргааны баг эзэллээ. Харин хүчтэй өрсөлдөгч гэдгээ тоглолт бүрээрээ бататган харуулсан “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн эрэгтэй, эмэгтэй багууд хоёрдугаар байрт оров.

Тэргүүн байрыг тоглолтоо уран гоё үзүүлбэрээр чимж байсан ХХААЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын эрэгтэй, эмэгтэй баг эзэлж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм. Гар бөмбөгийн тэмцээний хувьд гуравдугаар байрыг Мал хамгаалах сан, удаахь байрыг Аймаг, дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, тэргүүн байрыг ХХААЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлт болон Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас бүрдсэн баг тэргүүллээ.