Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл
2015.03.11
Б.Одгэрэл: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид сэтгэл ханамж өндөр байна
UBS телевизийн “Энэ сэдвээр” нэвтрүүлэгт Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл оролцож байна.
-Зээл авсан аж ахуй нэгжүүд хэр чадамжтай болж байна вэ ? Дийлэнх нь бол технологит хөрөнгө оруулсан байх. Эдгээр аж ахуй нэгжийн чадамж нь хэр байна вэ ? Буцаагаад зээлээ эргэн төлөх нөхцөл маань хэр сайн бүрдэж байна вэ ?
Бид өмнө бол зээлээ зарласан байсан. Одоо бол 16 жижиг дунд үйлдвэр зээлээ авсан байна. Зээлийн зориулалтын хувь саяны хэлсэн шиг илүү техник тоног төхөөрөмждөө хөрөнгө оруулсан байна. Зарим нэг үйлдвэр ажлын байрны өргөтгөлд зориулсан байна. Гурав дөрвөн үйлдвэр түүхий эд нөөц гэх мэт зүйлд зориулсан байна.