Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн сонгон шалгаруулалт зарлалаа
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийх, ажлын байр нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилготой юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус бүсэд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийг зээлийн сонгон шалгаруулалтанд урьж байна.
Сангийн зөвлөлийн шийдвэрээр зээлийн төслийн материалыг Капитал банкин дээр 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл 14 хоногийн хооронд хүлээн авахаар боллоо.
Банкны шалгуур үзүүлэлт хангасан төслүүдэд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж зээлийг олгоно.
ЗЭЭЛИЙН ЧИГЛЭЛ:
- Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэгчид
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийнхугацаа - 5 жил хүртэл
- Зээлийнхүү - 5 хувь
- Зээлийн доод хэмжээ -30 сая төгрөг
ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
- Эхлэх огноо: 2015 оны 03 дугаар сарын 5-ны өдөр
- Дуусах огноо: 2015 оны 03-р сарын 19-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БАЙРШИЛ:
- Капитал банк
ХОЛБОО БАРИХ УТАС:
- Капитал банкны утас: 7000-1912,Сангийн нарийн бичгийн дарга 91923663
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв