Ж.Эрдэнэбат: Нэгэнт ноогдуулсан татварт өршөөл үзүүлэхгүй
Төрийн ордонд "Монголын эдийн засгийн чуулган-2015" өчигдөр эхэллээ. Энэ удаагийн чуулган манай эдийн засаг хүндэрсэн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, орж ирэх мөнгөн урсгал татарсан цаг үед болж буй юм.
Чуулганд оролцогчид болон судлаачид энэ онд манай эдийн засаг хүндхэн хэвээр байна хэмээн тодорхойллоо. Хүндрэлээс гарахын тулд Оюу толгой, Таван толгой, төмөр зам, цахилгаан станц барих гээд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг яаралтай хөдөлгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай эдийн засагчид олон байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан мэдээлэлд дурдсан таагүй үзүүлэлт нь төсвийн тэнцлийн тоо баримт юм. Энэ оны эХний хоёр сарын байдлаар төсвийн орлого 745.6 тэрбум төгрөг байв. Гэтэл зарлага нь 930.9 тэрбум төгрөг. Ингээд төсвийн алдагдал 185.3 тэрбум төгрөг гарчээ. Цаашид энэ байдал үргэлжилбэл төсвийн тодотгол хийнэ. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Манай эдийн засагт ажиглагдаж буй бас нэг сөрөг зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч буй явдал. Энэ оны эхний хоёр сард орж ирсэн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 242 сая ам.доллараар бага байгаа. Тэр ч бүү хэл нэгдүгээр сарынхаас 82 сая ам.доллараар буурчээ. Тэгвэл эдийн засагчид гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь өнөөгийн хүндрэлийн эх үүсвэр болсон гэж оношилж буй. Иймд манай улсад гадаадаас орж ирэх мөнгийг хэрхэн татах вэ гэдэг асуудал өнөөдөр тулгараад байна. Гадаад валют олж ирэх нэг гарц нь экспортын бүтээгдэхүүн. Гэтэл манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр уруудсаар. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард экспортод гарч буй нэг тонн төмрийн хүдрийн дундаж үнэ 59 ам.доллар байгаа аж. Мөн зэсийн баяжмал 1312 ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 700 орчим ам.доллараар буурсан үзүүлэлт юм.Эдийн засгийн хүндрэлийнулмаас иргэд, аж ахуйн нэгж зээлээ төлж дийлэхгүйд хүрч буй нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийнсудалгаанаас тод харагдана. Тус судалгаанд дурдсанаар банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 10 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар өсчээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн нөхцөл байдал, түүнээс гарах арга замын талаар ийн ярилаа.
-Энэ удаагийн чуулганаар ямар ямар асуудлыг голлон ярилцаж байна. Ямар үр дүн хүлээж байгаа вэ?
Монгол Улс жил бүр эдийн засгийн чуулган хийж байна. Уг чуулга 'уулзалтаас гаргасан бодлогын чанартай зүйлсээ хэрэгжүүлэх нь чухал. Өмнөх чуулганууд эдийн засгийн өсөлт өндөр үед болж байлаа. Энэ удаа эдийн засгийн байдал хүндэрсэн, үүнээс хэрхэн гарах арга зам хайж байх үед чуулган хийлээ. Тэгэхээр эдийн засаг яагаад хүндэрсэнд зөв онош тавиасай. Дараа нь хэрхэн зөв эмчлэх вэ гэдэг арга боловсруулах ёстой.
Энэ чуулганд манай улсын шилдэг эдийн засагчид, олон жилийн туршлагатай сайд, дарга нар, гадаадын төлөөлөгч, хувийн хэвшлийнхэн оролцож байгаа. Иймд эдийн засгийн энэ чуулганаас ямар шийдвэр гаргах вэ гэдгийг хөрөнгө оруулагчид харж буй юм. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийг цаашид хөгжих арга замыг тодорхойлох ёстой гэж бодож байна.
-Манай улсын эдийн засаг мөчлөг дагасан тул хямралт байдалд орлоо гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр ашигт малтмалын үнийг дагаж унаж, босч явах бус тогтвортой байхын тулд ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм бол?
Монгол Улсын эдийн засаг өндөр өссөн цаг үед тодорхой хэмжээний хуримтлал бий болгох ёстой байсан. Ингэж чаддаггүй юм аа гэхэд хөрөнгө оруулалт тулхүү хийх учиртай байв. Гэтэл нийгмийн халамжид их хэмжээний мөнгө зарцуулсан. Тухайлбал, цалин, тэтгэвэр их хэмжээгээр нэмэх, мөнгө тараах зэргээр халамжийн Зардлаа өсгөсөн юм. Үүнээс шалтгаалж нийт төсвийн 60 хувийг нь цалин, тэтгэвэр тэтгэмжид зарцуулж байна.
Гэтэл хөрөнгийн зардал нь таван хувийг л эзлэх болсон. Энэ нь эдийн засгийн боломжоо зөв ашиглаагүйг харуулж буй юм. Хэрэв зөв ашиглаж чадсан бол өнөөгийн энэ хүндрэлтэй нүүр тулахгүй байлаа. Одоо бидэнд эдийн засгийн уналтыг хэрхэн барьж тогтоох вэ гэдэг асуудал тулгарсан. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай гарсан.
Үүний таван хувь нь уул уурхайд ногдоно. Тэр дундаа бараг дөрвөн хувь нь зөвхөн Оюу толгойн өсөлт. Тэгэхээр энэ өсөлт нь эдийн засагт өгөх үр дүн багатай байгаа юм. Иймд уул уурхайд түшиглэсэн, түүнийг тахин шүтсэнээр манай эдийн засаг тогтвортой хөгжиж чадах уу, үгүй юу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Харамсалтай нь, Монгол Улс өнөөдөр мөнгөгүй. Мөнгө олохын тулд уул уурхайг ашиглах ёстой. Олсон мөнгөөрөө юу хийх вэ гэдгээ маш зөв тодорхойлох цаг үе ирээд байна.
-Тэгвэл уул уурхайгаас олсон мөнгөөр ямар ажил хийх ёстой гэж та Сангийн Сайдын хувьд бодож байна ?
Олсон мөнгөөрөө юу хийсэн бэ гэдгийг Чингис бондтой харьцуулж хэлье. Магадгүй, бид Чингис бондын мөнгийг эдийн засагтаа оруулж экспортын бүтээгдэхүүн, импортыг орлох барааны үйлдвэрлэл зарцуулсан бол өнөөдөр ийм хүндрэл яриад суухгүй байх боломж байсан. Хоёр жилийн дараа ашиглалтад орох үйлдвэрүүд босчихсон, ажлын байр бий болгоод бутээгдэхүүнээ гаргах нөхцөл бололцоо байлаа. Гэтэл -энэ хөрөнгөө эдийн засгаа дэмжсэн үйлдвэрлэл, үйлчилгээнд оруулж чадсангүй. Урт хугацаанд өгөөжөө өгөх зүйлд зарцуулснаас улбаалж, эдийн засгийн хүндрэл тохиолоо.
-Та төсөвт тодотгол хийж магадгүй гэсэн. Тэгэхээр төсөв бүрдэлт ямар байна вэ?
Энэ оны эхний улирлын 'нөхцөл байдал хэвээр байвал төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй. Учир нь төсөвт жин дарах орлого оруулдаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ буурлаа. Дээр нь манай улсын экспортын гол бүтээгдэхүүн зэс, алт, газрын тосны зах зээлийн үнэ унаснаас шалтгаалж төсөвт орох орлого тасалдахад хүрч байна. Ийм байдал үргэлжилбэл төлөвлөсөн зардлаа санхүүжүүлж чадахгүйд хүрнэ.
-Эдийн засгийн өршөөлийн хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Үүнийг хүлээж аж ахуйн нэгжүүд татвар төлөхдөө хойрго хандаж буй яриа бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
Манай бизнес эрхлэгчид энэ талаар буруу ойлголттой байгаа тул татварын өрийн хэмжээ өсөх, тайлан хяналт буурах хандлага ажиглагдах болсон. Бид Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль боловсруулсан. Энэ хууль далд эдийн засгийг ил болгох зорилго агуулж буй юм. Түүнээс биш татварын өрийг өршөөх тухай заалт огт байхгүй.
Өмнөх хуульд татварын өршөөлийн асуудал тусгасан. Ингээд татварын өртэй байсан томоохон аж ахуйн нэгжүүд өршөөлд хамрагдсан юм. Уг нөхцөл байдал дахин давтагдах нь гэсэн ташаа ойлголт бизнес эрхлэгчдэд байна. Татварын ил тод байдлын тухай хуульд нэгэнт ногдсон татварыг өршөөх талаар ямар лэг зүйл заалт байхгүй. Зөвхөн орлогоо нуун, дарагдуулсан байсан татварыг л өршөөнө.
-Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж хэр байна. Ирэх онд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх тал ажиглагдаж байгаа юу?
Манай улсын эдийн засаг жижигхэн. Нийт 12 тэрбум ам.доллар эргэлддэг. Иймд мега төслүүдийг хөдөлгөж байж мөнгө татах ёстой. Бид 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарсан нь дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал боллоо гэж байв. Энэ өсөлт Оюу толгойн хөрөнгө оруулалттай шууд холбоотой байсан. Үүнийг дагасан олон бүтээн байгуулалт, бизнес өргөжиж үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, ДНБ 17 хувиар өсөх нь нэг тэрбум орчим ам.доллараар эдийн засаг тэлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ бол жижигхэн өсөлт. Ийм өсөлтийн сөрөг нөлөөлөл эдийн засагт маш хурдан эргэж үйлчилдэг. Маш тогтворгүй эдийн засаг учраас том хэмжээний өсөлт гарлаа ч дорвитой үр өгөөж өгч чаддаггүй.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөр цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
Энэ хөтөлбөрийг зогсоож буй юм. Харин ипотекийн зээл үргэлжилнэ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг аривжуулах ёстой. Учир нь Монгол Улсын төр ард иргэдийн тэтгэврийн нэрийн дансанд өртэй байгаа. Энэ өрөө урьдчилж төлөх байдлаар зохицуулах шийдвэр гаргаад ажиллаж байна. Манай улс үйлдвэрлэгч орон биш импортлогч. Иймд валютын ханш дээр эдийн засаг маань тогтдог. Иймээс мөнгөний тэлсэн бодлого явуулж төгрөгийн ханшийг үнэгүйдүүлэх шаардлагагүй гэж үзон.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэн, төлбөрийн тэнцэл блансалж ирэн үед мөнгөний тэлсэн бодлого баримталж болно. Манайх шиг жилд 460 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө орж ирдэг улс орон дэлхийд байхгүй. Гэтэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхдөг, орж ирэх мөнгөн урсгалын гол хүчин зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт юм. Энэ урсгал ингэж багассан байхад мөнгөний тэлон бодлого явуулбал үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулж мэднэ. Иймд мөнгөний хатуу бодлого баримтлах нь зүйтэй гэж үзсэн.