Алмаз бол маш том үл хөдлөх хөрөнгө
“Мэйзонду Даймонд” ХХК-ний зөвлөх, Алмазан чулууны шинжээч Даниел Грузов
2015.04.08

Алмаз бол маш том үл хөдлөх хөрөнгө

“Мэйзонду Даймонд” ХХК-ний зөвлөх, Алмазан чулууны шинжээч Даниел Грузовыг ярилцлаа.

Даниел Грузов нь Дэлхийн алмазны холбооны хүндэт гишүүн, Алмазан чулууны эксперт юм. Тэрээр одоо монгол дамьдарч байгаа бөгөөд “Diamond house” дэлгүүрийг байгуулан, зөвлөхөөр ажиллаж байна.

Манай “VIP” зочин буланд уригдан оролцож байгаад баярлалаа. Та аль  улсын иргэн бэ. Яагаад алмазан чулууны шинжээч болсон бэ? Мөн яаж дэлхийд цөөхөн байдаг Дэлхийн Алмазын Биржүүдийн Холбооны гишүүдийн нэг болж чадсан юм бэ.

Би Франц улсын иргэн, үзэсгэлэнт Парис хотод төрж өссөндөө баяртай байдаг. 18 нас хүрээд Израил улсад 3 жил цэргийн алба хааж дуусаад HAIFA-гийн Их Сургуульд урбанизм /хотжилт/-ын чиглэлээр үргэлжлүүлэн суралцах болсон.

Суралцаж байхдаа нэг жил геологийн хичээл үздэг юм байна, тэр хичээлийн шалгалт нь бүх чулууг таньж, шинж чанарыг нэрлэх ёстой байсан. Тэгээд чулууг судалж түүн дотроос алмазыг илүү сонирхож насан туршдаа дурласан гэж хэлхэд болно. Энэ нь миний Алмазны ертөнцөд мэргэжлийн шинжээч болох эхлэлийг тавьж өгсөн.

Тодорхой хугацааны дараагаар би Европд буцаж ирэн Бельги улсын Антверпен хотын Алмазны Биржтэй холбоотой ажиллах болсон. Энэ хугацаанд  Бельги, Люксембург, Парисын хойд зүгийн нийт 120-иод компанид алмазыг нийлүүлдэг байсан. Миний гол үйлчлүүлэгчид ихэнхидээ жижиг эсвэл дунд хэмжээний үнэт эдлэл хийдэг үйлдвэр,  дэлгүүрүүд бөгөөд цөөхөн тохиолдолд томоохон брэндүүд тусгай захиалгаар алмазаа авдаг байлаа.

Зөвхөн алмазаар дагнасан хүмүүс чулуугаа сайн мэддэг ч борлуулах, худалдах чадварыг тэр болгон хослуулж чаддаггүй. Ийм учир маш олон шалгуурыг давж Дэлхийн Алмазны Биржүүдийн Холбооны гишүүн болдог.

-Та мэргэжлийнхээ юунд илүү их хайртай юм вэ. Ямар мэдрэмжийг авдаг вэ?

Алмазан чулуу өөрөө их увидастай чулуу гэж хэлмээр байна хараад, шинжээд тэр ертөнцийг нээн илрүүлэх бүр улам дурлан сонирходог. Хүний ДНК дахин давтагдаггүйн адилаар алмаз бүр дахин давтагдашгүй  Тухайлбал хоёр хос ээмгэнд яг адилхан хоёр чулуу хэзээ ч ордоггүй. Зүгээр л ойролцоо ижил өнгөтэй, ижил тунгалагийн чанартайг сонгож хослуулдаг.

Алмазны бизнест мөнгөнөөс илүү үнэнч байх нь чухал юм. Миний хувьд зарахаас илүү худалдаж авах дуртай. Хүү маань Бельгид ажилладаг алмазны томоохон мэргэжилтэнгүүдийн нэг юм. Хүүтэйгээ хамтраад үнэт чулуу, алмаз худалдаж авах сонирхолтой. Миний хувийн цуглуулгад дэлхийн бүх орноос авчирсан алмаз бий бөгөөд тэр дундаа цагаан алмазанд илүү дуртай.

Тэрээр Зайсан дахь Зайсан скүар төвийн нэг давхарт алмаз, үнэт чулуун эдлэлийн дэлгүүр нээсэн.

Алмазан чулуу  түүний олон талст нь тухайн хүний өөрийн чадварыг 100 дахин, 1000 дахин илүү хүчтэй болгож тэдэнд илүү авъяас билиг эрч хүч хайрлаж хүнийг илүү хүчирхэг болгож хөгжүүлдэг гэдэгт би итгэдэг.

Алмазны бизнес эрхлэгсэд нь төрөл төрлөөрөө мэргэшсэн хүмүүс байдаг. Нэг нь зөвхөн жижиг хэмжээтэй алмаз хариуцдаг байхад нөгөө нь зөвхөн өнгөт алмаз, зарим мэргэжилтнүүд крат ихтэй алмазаар мэргэшдэг. Харин миний хувьд компани, хөрөнгө оруулагчид, хувь хүмүүс, жижиг дунд үйлдвэрлэгчидтэй харьцаж ажилладаг байсан учир алмазны талаарх бүхий л нарийн деталыг мэддэг байх шаардлага тулгардаг.

Алмаз тийм үнэ цэнэтэй гэж үүЮугаараа бусад чулуунаас давуу юм бэ?

Хэзээ ч, хаана ч үнэ цэнээ алддаггүй. Зарим нэг нууцууд байдаг бөгөөд үүнийг энд хэлмээргүй байна. Байгалийн зүй тогтлын хувьд алмаз гэдэг чулуу хэдэн сая жилийн хугацаанд маш халуун өндөр температурт, даралтан дунд нүүрсхүчлийн хийнээс бүрэлдэн бий болдог талст бүхий маш хатуу эрднийн чулуу юм.

Энэ талстлаг чулууны гайхамшиг, үнэ цэнэ их. Одоо технологи хөгжөөд лабораторийн орчинд хурдан гаргаж авч байгаа ч хэзээ ч тэр байгалийн дахин давтагдашгүй шинж чанар, үнэ цэнийг гүйцэхгүй.

Америкийн томоохон банкууд хөрөнгө оруулагчдад хадгаламжийнхаа 10 хувийг алмазанд хөрөнгө оруул гэж зөвлөдөг. 

Үнэ цэнээ хэзээ ч алддаггүй учир Америкийн томоохон банкууд хөрөнгө оруулагчдад хадгаламжийнхаа 10 хувийг алмазанд хөрөнгө оруул гэж зөвлөдөг. Франц, Бельгид банкууд бас тэгж зөвлөдөг. Ийм хөрөнгө оруулалт хийсэн хүнийг сайн эцэг, сайн аав гэж үнэлдэг. Учир нь маш сайн, эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг.

Бизнесмен хөрөнгөө хэдэн вагон дүүргэсэн бараа, бүтээгдэхүүн болгоод тээвэрлээд явах уу, эсвэл мөнгөө алмаз болгоод энгэртээ хадгалаад явах уу. Энэ бол маш том үл хөдлөх хөрөнгө. Гэхдээ бүх зүйл хууль эрх зүйн хүрээнд явагддаг.

Алмазны бизнест шударга чанар хамгийн гол. Шударга үнэнчээр хийвэл чиний бизнес өснө. Харин чи худлаа яриад хуурамчаар хийвэл чиний бизнес шууд зогсоно. Ёс зүйн өндөр зарчимтай байхыг шаарддаг.

Бусад бизнесээс ямар онцлогтой вэДэлхийн эдийн засаг хямралтай үед ч алмазны үнэ тогтвортой байдаг гэдэг. Ямар учиртай юм бэ?

Бусад бизнесийг явуулахын тулд маш олон хүн ажиллуулдаг. Миний бизнес ганцхан эзэнтэй, ганцхан ажилтантай гэхдээ том бизнес. Зуун хүн ажиллуулах шаардлагагүй, өөрөө үйлдвэрлэл үйлчилгээ зэргийг хийх боломжтой.

Ерөнхийдөө алмазны зах зээл дээр үнэ харьцангуй тогтмол байдаг. Сүүлийн хоёр жилд бүр өсөлттэй гарсан. Дэлхий нийт эдийн засгийн хямралд өртөж байхад алмазны үнэ тогтвортой өсөлттэй байгаа нь сонирхолтой.

Судлаачдын дүгнэлт, тоймуудыг харж байхад хямрал ерөнхийдөө долоогоос найман жилийн давтамжтай явагддаг. Тэгэхэд алмазны үнэ тогтмол байдаг нь энэ чулууны ач холбогдол, үнэ цэнэ, эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэдгийг харуулдаг.

Миний хэсэг хугацааны өмнө худалдаж авсан алмаз саяханыг хүртэл үнэ нь яг хэвээрээгээс гадна бүр ч өсөх магадлалтай байна. Валютын ханшаас шалтгаалахгүйгээр үнэ цэнээ улам хадгалсаар хүний хөрөнгийг үнэгүйдүүлдэггүй чухал хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм л даа.

 

Эдийн засгийн хямралын дараа алмазны олборлолт нэмэгддэг. Зах зээлийг газар зүйн байрлалаар нь үзвэл ерөнхийдөө сүүлийн үед алмазны зах зээл Европоос Ази руу шилжиж байгаа.

Өмнө нь Япон улс хамгийн том худалдан авагч, хэрэглэгч байлаа. Одоо Азийн бусад орнууд алмазны зах зээлээ тэлсээр байна. Америк бол харин харьцангуй тогтвортой зах зээл юм.

Алмазны зах зээлийг Дэлхийн Алмазны Биржүүдийн Холбоо сайн зохицуулж ажилладаг. Олборлолт ихсэхээр илүү худалдан авч, үнийг нь тогтмол түвшинд барьдаг.

Олборлож байгаа алмазны 60 хувийг худалдаж авдаг холбооны нийт 70-аад гишүүн байдаг. Тэдгээрээс алмазаар бүтээгдэхүүн хийдэг брэндүүд, үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн газрууд, бусад хүмүүс дамжуулан худалдан авдаг.

Миний хувьд холбооны гишүүн, экспертийн хувьд Монгол дахь бирж болж ажиллаж байна даа. Энэ бизнес өөрийн гэсэн жижигхэн ньюансуудтай байдаг нь бусад бизнесийн салбараас онцлог.

-Жинхэнэ байгалийн алмазыг хэрхэн таньж авах вэ.  Үл хөдлөх хөрөнгө болдог гэхээр мэргэжлийн хүний туслалцаа зайлшгүй хэрэгтэй байх?

Тийм ээ. Европт чулуу эдлээд сурчихсан хүмүүс дэлгүүрт биш, мэргэжилтнүүдэд ханддаг. Хуримандаа төчнөөн кратын алмазан бөгж зүүнэ гэж захиалвал брэндүүдэд ханддаг. Харин брэндүүд мэргэжлийн экспертүүдэд хандаж захиалгыг нийлүүлдэг.

Та дэлхийн хэмжээний эксперт хүний хувьд монголын дэлгүүрт худалдаалагдаж буй алмазанд ямар дүгнэлт өгөх вэ. Алмаз худалдаж авахдаа юуг анхаарах ёстой юм бол?

Нэг л төрлийн бизнес хийж байгаа болохоор хүмүүсийн бизнесийг ийм, тийм гэж хэлмээргүй байна. Гэхдээ монголд хуурамч алмазыг маш ихээр зарж байна. Хүмүүс мэдэхгүй авдаг. Тэр нь бас тухайн дэлгүүрийн ч буруу биш. Яагаад гэвэл тэд өөрийн гэсэн мэргэжлийн шинжээчидгүй байдагтай холбоотой.

Жишээ нь гэхэд монсунит гэдэг байгалийн биш алмаз, өөр төрлийн чулууг хүмүүс их андуурдаг. Хамгийн гол нь хараат бус лабораторийн гэрчилгээтэйг авах ёстой. Америкийн GIA бол мэргэжлийн хувьд стандартыг тогтоож өгдөг маш сайн газар. Гэрчилгээ болгон өөр өөр жинтэй.

Зарим улсуудад чулууг баталгаажуулан гэрчилгээ олгодог ч үүнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмээн ойлгож болохгүй. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн  GIA, HRD, IGI, EGL, AGS гэсэн лабраторууд бий.

Хоёрт гоёл чимэглэлийн дэлгүүрүүдийн  үнэт эдлэлдүүдийнхээ алмазан чулуунд өгдөг гэрчилгээнд найдах хэрэггүй. Яагаад гэхээр Нүдээрээ хараад дүгнэж болдоггүй. Тусгай багажаар үзэж шинжилдэг.

-Ярилцсанд баярлалаа