Таргалсан хүн их хоол нэхдэг шиг УБ хот улам их хөрөнгийг шаардаж байна
Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн О.Бат-Эрдэнэ
2015.03.27

Таргалсан хүн их хоол нэхдэг шиг УБ хот улам их хөрөнгийг шаардаж байна

Сангийн яамны Төсөв хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн О.Бат-Эрдэнэтэй барилгын салбарт улсын төсвөөс оруулж буй хөрөнгө оруулалт, царцаасан төслүүдийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын ихэнхи хэсгийг бүтээн байгуулалт, барилгын салбарт зарцуулсаар ирсэн. Өнгөрсөн онд хичнээн тэрбум төгрөг зарцуулав, энэ онд хэдийг зарцуулахаар төсөвт тусгасан бэ?

Өнгөрсөн жилүүдэд монгол улсын санхүүгийн нөөц чадавхи, эдийн засгийн байдал нэмэгдэж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын таатай боломжийг бүрдүүлж ирсэн. Улсын төсвийн 2012-2013 онд батлагдсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 2000 оны үзүүлэлттэй харьцуулахад 50 дахин нэмэгдсэн тоон мэдээлэл байдаг.

Энэ нь монгол улсын хөрөнгө санхүүгийн чадавхи дээшилж, тэр хэмжээгээр барилга бүтээн байгуулалт хэрхэн нэмэгдсэнийг харуулж байгаа юм. 2014 онд гэхэд хувийн хэвшлийн эх үүсвэрээр 1,5 их наяд төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 1,3 их наяд төгрөг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус тус бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлсэн.

Зөвхөн барилга хот байгуулалтын салбарт улсын 2013 оны төсөвт 186

"Шинэ сум" төслийн нээлт

тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт, зардлыг тусгайлан хэрэгжүүлсэн.

Энэ төлөвлөгөөний  30 гаруй хувийг ялангуяа төлөвлөгөө төсөв, судлагаа тооцоо хэмээх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын суурь оюуны хөрөнгө оруулалтад төлөвлөж ирсэнээр онцлог байсан. 2015 онд улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр 189,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байна.

Ер нь 2015 оны улсын төсвийг батлахдаа барилгын салбарт 381 орчим тэрбум, 794 тэрбумыг Хөгжлийн банкнаас гаргаж бүтээн байгуулалтад оруулахаар болсон.

-Сангийн яам нэг талаараа улсын төсвөөр баригдаж байгаа барилгуудын хөрөнгө оруулагч гэсэн үг. Өнгөрсөн жил 200 гаруй барилга, обьектын ажлыг царцааж асуудал дэгдсэн шүү дээ?

Барилгуудыг яах аргагүй царцаасан ч цаана нь зээл авчихсан өчнөөн барилгын материал үйлдвэрлэгчид, барилгын угсралтынхан ажилгүй зогссон тал бий. Ерөөсөө л монголын төрийн систем тогтолцоотой холбоотой. Ер нь аливаа улс үндэстний уруудаж доройтсон шалтгаан нь улс төр, эдийн засгийн буруу, зүй бус институцитай холбоотой байдаг.

Өр зээлэнд баригдаад байгаа нь төрийн буруу институци байгаад байна гэсэн үг. Мэргэжлийн салбарын ажилд хэтэрхий улс төржилтөөр хандаж байна. Хэний танил, аль намын гишүүн гэдгээр нь хуваарилж болохгүй.

Баянхонгор аймагт хоёр сумыг шинэчлэхээр тус тус 10 тэрбум, Дорноговьт 15 тэрбумыг зарцуулсан.

Ер нь сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар том зорилтууд дэвшүүлж, шинэ бүтээн байгуулалтын хүрээнд 96 сумыг шинэчлэхээр болсон. Эхний ээлжинд Баянхонгор аймгийн хоёр сум, Дорноговь аймгийн Сайншанд сумыг нийтдээ 35 тэрбум төгрөгөөр шинэчлэхээр хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн.

Барилга хот байгуулалтын сайдын шийдвэрээр Баянхонгор аймагт хоёр сумыг шинэчлэхээр тус тус 10 тэрбум, Дорноговьт 15 тэрбумыг зарцуулсан.

Гэсэн хэдий ч араасаа дандаа нэхэлтэй, дандаа мөнгө дутлаа хэмээн асуудал үүсгэж байгаа. Эдгээр үр дагаврын цаана барилгын салбарын хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын суурь тооцоолол, судлага, үнийн механизм,  төсөв зохиох, зураг төслийг боловсронгуй болгох асуудал, хот байгуулалтын төлөвлөлт, норм стандартууд мэргэжлийн талын зүйлүүд дутагдаж, орхигдож ирсэн. Миний хувьд барилгын салбарын хүний хувьд хэлж байгаа үг юм шүү.

Хөрөнгө оруулалт мөнгө санхүү төлөвлөнө гэдэг барилгын салбарын мэргэжлийн хүний шийдэл дээр тулгуурлаж явдаг ажил. Юуг яаж төлөвлөх вэ гэдэг нь мэргэжлийн байгууллагын хэлэх үг. Ер нь хот байгуулалтыг яаж төлөвлөх вэ гэдгийг анхаарах цаг болсон. Улаанбаатарын хэт төвлөрөл нь жил болгон сургууль цэцэрлэг, шаарддаг боллоо.

Таргалсан хүн их хоол нэхдэг шиг УБ хот улам их хөрөнгө оруулалтыг шаардаж байна. Энэ зөв үү. Үүн дээр төрийн удирдлагуудаас эхлээд хэн ч юу ч хэлдэггүй.

Дагуул хот байгуулна гээд хэд хэдэн удаа ярьсан. Энэ бүгд дээр хот суурин, хот байгуулалтын төлөвлөлт хэрэгтэй. Одоогийнх шиг 330 сум бүрт 10-20 тэрбум хэрэгтэй гэвэл ямар хөрөнгөөр шийдэх юм бэ.

Судлагаа шийдэл, төлөвлөлттэй байхгүй бол улс төрчдийн амлалтаар явж болохгүй санагдана. Хүн амын тавин хувь нь Улаанбаатар хотод амьдарч байхад 330 сумыг бүгдийг нь сургууль цэцэрлэгтэй болгох шаардлагатай юу.

Улсын их хурал улс төрийн шийдэл гаргаад өнгөрсөн жил гэхэд 16 суманд 80 тэрбум төгрөгийг зарцуулсан. Түүнээс гадна барилгын яам, барилгын хөгжлийн төвийн бүтэц зохион байгуулалтыг хоёр жил тутамд тонхижуулаад замбараагүй болгоод байж болохгүй санагдана. Энэ хугацаанд мэргэжлийг авч явах хүсэлтэй хүмүүсийн мэргэжил нь зэвэрч, сэтгэл нь гундаж, итгэл нь алдарч байна.

Энэ хэзээ өөрчлөгдөж, хэзээ халагдах юм бэ. Миний хэлэх үг аливаа мэргэжил салбарын зүйлд улс төрийн өнцгөөс битгий шийдвэр гаргаач гэмээр байна.  

-Хөрөнгө оруулалтын үр ашигтай бүтээн байгуулалтад хэрхэн анхаарч ажилладаг вэ. Хариуцлагагүй ажиллавал ямар хариуцлага тооцдог бол?

Барилгыг хүлээж авсаны дараа нуралт цооролт эвдрэл үүсдэг тохиолдлууд гардаг. 2007 онд гэхэд 120 суманд гэрэл цахилгааныг нь шинэчилж өгсөн. Гэтэл алслагдсан 13 суманд цахилгаан дамжуулах агаарын шугам хүргэе гэтэл алдагдалтай учир нар салхины эрчим хүч гээд 13 суманд 13,4 тэрбумын салхин сэнс тавьсан. Тэгсэн чинь жилийн дараа уначихсан. Дахиад тавья гэтэл 19 тэрбумыг зарцуулах хэрэгтэй болж байгаа юм.

13 суманд 13,4 тэрбумын салхин сэнс тавьсан чинь жилийн дараа уначихсан. 

Энэ хэний мөнгө юм бэ. Ингэж тоглож боломгүй санагдана. Замын салбар засаг төрийн мөнгөөр хамгийн их тоглож байгаа. УБ Эрдэнэсант, Лүнгийн зам гэхэд 2010 оноос ашиглахад жил болохгүй цоорчихсон. 2014 онд Чингис бондоос 2,4 тэрбумаар дахиж өнгөлж байгаа юм. Ингэж болохгүй. Чанар стандарт гэж байна уу.

Барилгын хууль, замын хуулинд ашиглалтад орсноос хойш гурван жил батлагаат хугацаагаа барина гэснийг өөрчлөх шаардлагатай.

Турк улс тухайн зам, барилгыг гүйцэтгэсэн компанийг 15 жилийн турш хариуцлагаа эргэж харж байхаар заачихсан. Ийм л хатуу чанд байвал чанартай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх нөхцөл бүрдэнэ.

Хөгжие өсье гэвэл бүтээн байгуулалтын ажлынхаа судлагаа шинжилгээний үе шатанд онцгой анхаарах цаг болжээ. Барилгын салбарын хөрөнгө оруулалтад институти, судлагаа шинжилгээ маш чухал.

-Ярилцсанд баярлалаа.