“Гэр бүлийн хүчирхийлэл ба хариу арга хэмжээ” сургалт зохион байгууллаа
“Гэр бүлийн хөгжил, дэвшил” хөтөлбөрийн хүрээнд архины хамааралтай, хүчирхийллийн харилцаатай өрхүүдтэй хамтарсан багийн гишүүд хэрхэн ажиллах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх багийн гишүүдийн арга зүйг нэмэгдүүлэх зорилгоор хөтөлбөр хэрэгжиж буй Хэрлэн сумын багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нар, Матад, Сэргэлэн, Цагаан-Овоо сумын нийгмийн ажилтан нийт 40 хүнд 10 цагийн ГЭРЧИЛГЭЭТ сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтаар
-Орон нутгийн “Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилт” сэдвээр тус хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрмаа,
- “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” сэдвээр хяналтын прокурор Э.Идэрбат,
- “Гэр бүлийн салалтын шалтгаан, нөхцөл, эрх зүйн зохицуулалт” сэдвээр шүүх байгууллагын харъяа эвлэрүүлэн зуучлах төвийн ажилтан Ц.Тамир,
- “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Цагдаагийн газрын хуулиар хүлээсэн үйл ажиллагаа-хариу үйлчилгээ” сэдвээр Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Ариунсанаа, -
“Хамтарсан баг ба урьдчилан сэргийлэх, нөлөөллийн үйл ажиллагаа” сэдвээр Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн салбарын зохицуулагч Т.Шинэцэцэг,
-“Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч, хүчирхийлэгчийн сэтгэл зүй, зан байдал, зан үйл өөрчлөгдөх 5 үе шат” сэдвээр тус хэлтсийн мэргэжилтэн Г.Хэрлэнтуул,
-“Архидалттай гэр бүлтэй ажиллах сайн туршлага” сэдвээр Хэрлэн сумын 3-р багийн нийгмийн ажилтан О.Алтан-Од,
- Гэр бүл хөгжил, дэвшил хөтөлбөрийн хүрээнд “Өрхтэй ажилласан арга зүй” сайн туршлага сэдвээр тус хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрмаа нар сургалт мэдээлэл хийлээ.
Сургалтын үеэр “Хамгаалал шаардлагатай хүүхдийн эрсдлийн программын танилцуулга, арга зүйг сум, багийн нийгмийн ажилтнуудад танилцуулж, 14 нийгмийн ажилтанд оператор эрх олголоо.
Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс