"Эрүүл хүүхэд - эх орны ирээдүй " хөтөлбөр зохион байгуулагдлаа
Нийслэлийн МАН-ын хороо
2015.04.13

"Эрүүл хүүхэд - эх орны ирээдүй " хөтөлбөр зохион байгуулагдлаа

Нийслэлийн Монгол ардын намын 90 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй арга хэмжээний нэгээхэн хэсэг болох "Эрүүл хүүхэд Эх орны ирээдүй " хөтөлбөр өнөөдөр зохион байгууллагдлаа.

Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд 5-10 насны бяцхан хүүхдүүд цугларч "Эрүүл хүүхэд - Эх орны ирээдүй " хөтөлбөрт нэгдлээ. Хөтөлбөр өдрийн 12 цагт эхэлсэн бөгөөд "Оюуны оч" сургалтын төвийнхөн шооны үзүүлбэр үзүүлэн Эх орны ирээдүй болсон бяцхан үрсдээ зориулан Нийслэлийн ардчилал Монголын оюутны холбооноос Спонж боб,  китти муужгай, күнфү фанда гэх мэт олон үлгэрийн баатруудыг өдөрлөгт урин оролцуулсан байна.  Цугларсан хүүхдүүд эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдаж үзүүлэн зөвөлгөө авч мөн амтат чацаргана тэмүүка шоколад зэргээр дайлуулсан юм.  Үлгэрийн баатрууд  үзүүлбэр үзүүлэн  ийнхүү хуран цугларсан хүүхдүүдтэй нэгэн өдрийг үр бүтээлтэй,  хөгжилтэй өнгөрүүллээ. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй болон хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатрууд оролцлоо.