2010.02.15

Лондонг зорих баг тамирчдыг М.Энхболд ахална

Олон улсын олимпийн хартид заасан бүрэн эрхийнхээ дагуу Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны гүйцэтгэх зөвлөл, олон улсын хэмжээнд зохион явуулах спортын наадмуудын багийн ахлагчдыг томилж “Лондон 2012” зуны XXX олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын шадар сайд М.Энхболд ахлахаар болов.


Мөн "Ванкувер-2010" өвлийн XXI олимпийн наадмын багийн ахлагч (Chef-de-Mission)- аар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Цанын холбооны дэд ерөнхийлөгч, УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар, “Сингапур-2010” залуучуудын зуны олимпийн наадмынхаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, “Гуанжоу 2010” Азийн XVI наадмын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, “Мускат 2010” Азийн элсний спортын II наадамд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Спортын эмнэлгийн ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нарыг тус тус томилсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.