Монголын автозамын салбарын хөгжил, технологийн дэвшилтэй танилцах боломж-“Road Expo 2015”
“Road Expo 2015” өчигдөр нээл­тээ хийлээ.
2015.04.17

Монголын автозамын салбарын хөгжил, технологийн дэвшилтэй танилцах боломж-“Road Expo 2015”

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Road Expo 2015” өчигдөр нээл­тээ хийлээ. Энэ жилийн үзэс­гэлэнгийн ерөнхий зохион бай­гуулагчаар Зам тээврийн яам, Аж үйлдвэрийн яам, Мон­голын Авто Замчдын Холбоо хамт­ран ажиллаж байгаа юм.

Үзэс­гэлэнгийн  нээлтийн ажил­­лагаанд Зам, тээврийн яам­­ны Төрийн нарийн бич­гийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Аж үйлд­вэрийн дэд сайд Х.Ба­дел­хан, Монголын Авто Замч­дын Хол­боо Ерөнхийлөгч Т.Бям­баа болон  ерөнхий ивээн тэт­гэгчээр “HERA Equipment Group”, “WIRTGEN GROUP”-ийн төлөөлөл, албаны бусад хү­мүүс ирсэн юм. Мөн ивээн тэт­гэг­чээр ажиллаж байгаа “RCSC” ХХК-ийн төлөөлөл, үзэс­гэлэнд оролцож буй 40 ор­чим байгууллагын төлөөлөл, үзэс­гэлэнг сонирхохоор ирсэн иргэд нээл­тийн ёслолд оролцлоо. Үйл ажи­ллагааны хөтөлбөрийн хү­рээнд өчигдөр “Монгол Ул­сын зам, тээврийн хөгжил, шал­гуур үзүүлэлтүүд” сэдвээр CTI Engineering International Co.,Ltd-ийн Кенжи Маруока, “Зөөв­рийн зориулалттай ас­фальт, бетон зуурмагийн үйлдвэрийн технологи” сэдвээр “Адамат” ХХК-ийн менежер А.Ам­галан­баяр, “ZCXS-3 Мөс бутлах, цас зайлуулах төхөөрөмж – тех­нологи”-ийн  танилцуулгыг “Шинж­лэх ухаан, технологийн хөг­жил” ХХК-ийн Ерөнхийлөгч  Жан Шиаочен Харбин Зонгчен  нар хийж, тус тусын сэдвээр илт­гэл тавьсан юм. 

Мөн Зам тээв­рийн яам, Монголын Авто Замч­дын Холбоо, “Шинжлэх ухаан технологийн хөгжил” ХХК-иас цас цэвэрлэх тоног тө­хөөрөмж бэлэглэсэн. Түүнч­лэн JICA олон улсын бай­гуул­лагаас “Гүүрийн засвар аргач­лалыг хөгжүүлэх” төслийг та­­нилцуулж, “Юнитра” ХХК гад­­на талбайд шоу үзүүлбэр үзүүл­лээ. Энэ үеэр үзэсгэлэнд орол­цож буй 37 компанийг та­нил­цуулснаар өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө. 

Үзэс­гэлэнгийн дэмжигч байгуул­ла­гаар Авто зам, тээврийн хөгж­лийн төв, Нийслэлийн авто за­мын газар, Invest Mongolia, Мэр­гэжлийн хяналтын ерөнхий га­зар, Монголын үндэсний ху­далдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төсөл ажиллаж бай­на. Мөн мэдээллийн ивээн тэт­гэгчээр TV9, SBN, MN25, 10TV телевизүүд, “Монголын мэ­дээ”, “Ардчилал”, “Өдрийн со­нин”, “Зууны мэдээ”, “Үндэс­ний шуудан” зэрэг хэвлэлүүд, www.builder.mn, WWW.MMINFO.MN, www.INFO.mn, www.Vip76.mn зэрэг сай­тууд хамтран ажиллаж бай­гаа юм. Үзэсгэлэнгийн үйл ажил­­ла­гаа өнөөдөр 09.00-16.00 ца­­гийн хооронд үргэлжлэх тул та бүхнийг хүрэлцэн ирж Мон­го­лын авто замын сал­барын өнөөгийн хөгжил, тех­ноло­гийн дэвшилтэй танил­ца­хыг урьж байна хэмээн зохион бай­гуулагчид хэлж байсан юм.