Гишүүд улбар шар зангиа, бүчээр гангарлаа
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан нар
2015.04.25

Гишүүд улбар шар зангиа, бүчээр гангарлаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан санаачлагын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидын гэгээлэг ирээдүй, хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж улбар шар өдөр болгохоор уриалжээ. 

Тиймээс дэлхийн бүх парламент, Засгийн газар, иргэний байгууллагуудад хандаж уриалга гаргасан байна. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд энэхүү өдрийн утга учрыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүдэд дуулгаж, УИХ  дахь эмэгтэй гишүүдээс УИХ-ын нийт гишүүддээ улбар шар өнгийн ороолт, зангиа гардуулан өгсөн юм.