Монголд казино хөгжих цаг нь ирсэн
“Ар монгол трэйвэл” компаний захирал Т.Батжаргал
2015.05.01

Монголд казино хөгжих цаг нь ирсэн

Урин цаг наашилж хүн бүр л амралт зугаалгийн төлөвлөгөөгөө дахин нэг харж байгаа энэ цаг үед бид аялал жуулчлалын салбартаа тэргүүлэх үйлчилгээг тасралтгүй 20 гаруй жил явуулж буй “Ар монгол трэйвэл” компаний захирал Т.Батжаргалтай уулзаж салбарын өнөөгийн байдал болон цаашид хөгжих гарцын тухай ярилцсан юм.

- Танай компани байгуулагдаад 20 орчим жилийн хугацаа болсон байна. Энэ хугацаанд салбартаа хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаасаа нэрлэвэл?

Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааны чиглэлийг ерөнхий утгаар нь хүлээж авах, үдэн гаргах гэсэн хоёр төрөлд хувааж үздэг. Манай компани 1998 оноос хойш хүлээж авах үйлчилгээний чиглэлээр дагнан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл гадаадаас жуулчдыг авчирч эх орондоо аялуулах үйлчилгээг хийж байгаа юм. Сүүлийн таван жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа чиглэлд үдэн гаргах үйл ажиллагааг нэвтрүүлж эхэлсэн. Учир  нь хүлээж авах үйлчилгээ нь улиралын чанартай байдаг. Жил бүрийн ёсдүгээр сараас тавдугаар сарын хооронд үйл ажиллагаа маань зогсонги байдалд орчихдог гэсэн үг. Энэ хооронд бид өнөөх үдэн гаргах үйлчилгээ буюу монголчуудаа гадаадад аялуулах үйлчилгээг явуулах болсон. Бидэнд энэ 20 жилийн хугацаанд салбартаа хийсэн бүтээсэн ажлууд цөөнгүй бий. Тухайлбал бидний мэдэх “Дугана хад” гэж нэг удаа 130 хүн зэрэг хүлээж авах  боломж бүхий цогцолбор байна. Мөн Булган аймгийн нутагт орших “Хөгнө хад” хэмээх хайрханыг түшиглэсэн цогцолбор бий. Түүнчлэн 2010 оноос хойш жил бүр уламжлагдан зохион явуулж буй “Улаанбаатар марофон” спорт өдөрлөгийг бид санаачлан үндэсний хэмжээнд зохион явуулах шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанаас гаргуулсан. Энэ  мэт дугаарлаад дурьдвал мундахгүй олон ажлууд бий. Аялал жуулчлал маань өөрөө төрөл бүрээр өргөжүүлэн хөгжүүлж болдог бизнесийн “талбар” шүү дээ. Тиймээс бидэнд цаашид ч хийж бүтээх зүйл олон бий.

- Бизнесийн талбарт орон зай үргэлж байдаг гэх таны яриатай санал нийлж байна. Гэхдээ манай улсын нөхцөлд аялал жуулчлалын салбарыг аль талаас нь хөгжүүлбэл илүү боломжтой байх бол?

-Өнөөдрийн хувьд манай улс байгалийн онгон дагшин байгалаараа л жуулчдыг татаж байна. Түүний дараагаар нүүдэлчдийн аж амьдралыг харуулсан соёлын өвийг нэрлэж болох байх. Миний бодлоор манай улс цаашид хурал зөвөлгөөн, чуулга уулзалт зэргээр хүмүүсийг татаж болох юм шиг санагддаг. Хэрэгжүүлэх арга хэлбэр нь ямар ч байж болно. Шинээр буй болсон энэ олон Зочид буудлууд, Агаарын тээвэр жуучын компаниудтайхамтраад хийж ч болох боломж бий. Манай урд хөрш оронд энэ чиглэл маш их хөгжиж байгаа. Хурал цуглаан гэдэг чинь дэлхийгээр нүүдлийн шувуу шиг л нүүдэллэж байдаг шүү дээ. Манайд адал явдалт аялал буюу өнөөх морь малаа унуулаад онгон дагшин байгальдаа аялуулдаг бизнесийн тийм чиглэл бий боловч үүнийг цааш нь хөгжүүлэхэд бэрх. Учир нь газарзүйн байрлалын хувьд барууны өндөр хөгжилтэй орнуудын зах зээлээс хол байгаа юм. Тэд чинь өөрийнхөө устай бол устай, модтой бол модтой байгальдаа адал явдалт аялалын бизнесийг өндөр хөгжүүлсэн учраас жуулчдад өөрийнхөө улсад цаг хугацаа хөрөнгө мөнгөө хэмнээд аялах боломж нь бүрдчихсэн. Монгол бол тэр бүс нутгаас  хол байгаа учраас зардал өндөр байгаа юм.

Тухайлбал нэг жуулчин хөдөөгийн нэг айлд ирээд тэр айлын амьдрал ахуйд оролцоод, малыг нь хариулж, сүүг нь саагаад явахад болохгүй гэх газаргүй. 

- Барууны болон төв европын орнуудад фермерийн аж ахуй өндөр хөгжсөн байдаг учраас түүнийгээ түшиглэн салбараа хөгжүүлсэн туршилга байдаг. Тэгвэл манайд хөдөөгийн малчдынхаа ахуй амьдралыг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн аялал жуулчлыг хөгжүүлж болох юм шиг санагддаг юм. Энэ хэр боломжтой вэ?

- Тийм боломж бий. Тухайлбал нэг жуулчин хөдөөгийн нэг айлд ирээд тэр айлын амьдрал ахуйд оролцоод, малыг нь хариулж, саалийг нь саагаад явахад болохгүй гэх газаргүй. Гэхдээ манайд үүнийг барьж аваад хийж хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй зүйл их байгаа. Ирж байгаа жуулчин, хүлээж авах айл гэрийн хүмүүсийн ахуйн болон сэтгэлзүйн бэлтгэл, түүнийг даган гарах хүндрэлүүд, улс орны нэр хүндийн асуудлаас аваад олон л юм бий. Түүнээс гадна энд өнөөх газарзүйн байрлал дахин яригдана. Яг энэ төрлийн аялал сонирхдог хүмүүс чинь бас л нөгөө баруун европд байдаг. Гэтэл тэдэнд монгол асар хол байна шүү дээ. Хүмүүс энэ төрлийн аялал хийхийг хүсвэл хамар доорхи Герман, Австрали, Испанид очиж газар тариалан, жимс, жимсгэний аж ахуйтай танилцахыг илүүд үзэх байх 

-Энэ салбарт удаан ажилласан хүн салбарынхаа алдаа эндэгдлийг алган дээр тавьсан юм шиг л хардаг байх. Таныхаар манай улсын аялал жуулчлалын салбарт тулгамдаад байгаа асуудал юу байна? Төрөөс аль тал дээр нь дэмжлэг үзүүлбэл энэ салбарт түлхэц үзүүлнэ гэж бодож байна вэ?

-Тулгамдсан асуудал гэхээсээ илүү хөгжүүлэх боломжоо харах хэрэгтэй болов уу. Үүнтэй холбоотой нэмж хэлэхэд одоо яригдаад байгаа Казиног монголд бий болгож хөгжүүлэх зайлшгүй хэрэгтэй. Монголчууд өөрсдөө тоглохгүй байг л дээ. Гадаадын иргэдийг татах хэрэгтэй шүү дээ. Ер нь аялал жуулчлалын салбарт 25 гаруй жил ажилласан хүний хувьд энэ салбарыг яаж хөгжүүлэх, юу нь болох юу нь болохгүйг харчихсан байдаг юм. Энэ туршлагаас харсан ч Монголд Казино хөгжих цаг нь ирсэн гэж үзэж байгаа. Харин төр засгаас дэмжлэг үзүүлэх тухайд бол манайд үйл ажиллагаа явуулдаг Иргэний агаарын тээвэр зуучын компаниудын бодлогын асуудлыг либералчлах асуудалыг яримаар байна. Манайд төрийн өмчит агаарын тээвэр жуучын ганцхан компани байдаг. Тэр нь “Миат” шүү дээ. Төрөөс бодлого гаргахдаа өнөөх Миатруугаа чиглэсэн, хамгаалсан бодлого гаргаад байдаг. Ийм тулга тойрсон бодлого гаргахгүй байх хэрэгтэй. Тухайлбал монголруу нислэг хийх сонирхолтой компаниуд олон бий. Тэдний дунд чөлөөт өрсөлдөөн бий болгож гадаадын нислэгийн компаниуд орж ирэх үүд хаалгыг нь нээсэн бодлого барих хэрэгтэй. Ингэлээ гээд Миат дампуурчих юм биш шүү дээ. Тэртээ тэргүй Монголчууд сурсан дассан Миатаараа л үйлчлүүлсээр байна. Энэ Монгол хүний зан л даа. Харин ингэж чөлөөт өрсөлдөөн бий болгосноор жуулчдыг татах тэдний цувааг уртасгах нэг боломж гарч ирнэ гэдгийг л ойлгох хэрэгтэй.

- Ирэх онд манай улсад академийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна. Энд манай агаарын тээвэр жуучын компаниуд хэр бэлэн байгаа бол?

- Юуны өмнө онгоцны багтаамж хүрэлцээнээс илүү онгоцыг нь хаанаа багтааж, байршуулах тухай ярих хэрэгтэй байх. Энэ тухай гадуур яриад байгаа шүү дээ. Нэг улсын ерөнхийлөгч дор хаяж хоёр онгоцтой ирнэ гэж бодоход наад зах нь 100 онгоц манайд багтах газар бий билүү? Шинэ онгоцны буудал маань ашиглалтад орсон байх уу? Гэх мэт олон асуултад хариулт өгсөний дараа чанар хүртээмжтэй холбоотой үйлчилгээг ярих байх л даа.

Аль хэдий нь суурь нь ганхахаа байсан компаниудтай зэрэгцэж шинээр тийм компани байгуулах зэргийн тухай яриад хэрэггүй л дээ. Хамтраад ч хэрэггүй.

- Хараад байхад дэлхийд энэ төрлөөр дагнаж монопол болсон Американ экспрессээс аваад тоотой хэдэн байгууллага байна билээ. Бид тэдэн шиг болохгүй юмаа гэхэд тэр хэмжээнд хүрэх хүртэл бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухам ямар бодлого барих ёстой вэ?

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг байдагдаа. Түүн шиг бид хүлээж авах хүчин чадлаа л нэмэгдүүлэх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн нийслэлд өндөр зэрэглэлийн томоохон зочид буудлууд ихээр баригдаж байна. Энэ бол хүчин чадлаа нэмж байгаа нэг хэлбэр. Бид эхлээд тэр буудлуудын уулзалтын заал хэр багтаамтай вэ? Энэ зохион байгуулж байгаа арга хэмжээнд орчин нөхцөл нь таарч байна уу гэдгийг нь харах ёстой байх. Түүнээс биш бид тэр том, аль хэдий нь суурь нь ганхахаа байсан компаниудтай зэрэгцэж шинээр тийм компани байгуулах зэргийн тухай яриад хэрэггүй л дээ. Хамтраад ч хэрэггүй. Тэнд чинь бизнесийн аялал жуулчлал гэдэг ойлголт бүр биржийн түвшинд хүрчихсэн байгаа юм.

Жуулчлдын аяллын зорилго

-Танай компани “Түр оператор” гэсэн харьяалалтай явдаг юм байна. Ер нь түр оператор компанийн үүрэг ямар байдаг юм бол?

-Үндсэндээ аялал жуулчлалын хүлээн авах үйлчилгээний бүх үйл явцыг нэгтгэн бүтээгдэхүүн болгож гадаад зах зээлд хүргэх тэр үйл ажиллагааг үндсэн үүргээ гэж хэлээд байгаа юм. Манай компанийн үйл ажиллагааны 90 хувийг хүлээж авах үйлчилгээ, үлдсэн 10 хувийг үдэн гаргах үйлчилгээ эзэлдэг. Дээр нь нэмээд агаарын тээвэр жуучын компаниудтай хамтран онгоцны тасалбар борлуулах, зорчих зөвшөөрөлд урилга хүргүүлэх гэх мэт үйл ажиллагааг явуулж байна.

- Дэлхийн жишгээс харахад түр операторын гүйцэтгэх үүрэг нь нэлээд өндөр, хамрах хүрээ нь ч том байдаг. Монголд түр операторын үүрэг хэр төлөвшисөн байдаг вэ? Олны яриагаар зочид буудал нь хүртэл түр агентлагийн үүрэг гүйцэтгэдэг гэх юм. Түүнчлэн энэ тал дээр хууль эрх зүйн ямар нэг зохицуулалт, шаардлага бий болдог уу?

-Манайд энэ үйл явц жаахан замбараагүй болчихсон тал бий. Зочид буудал, онгоцны билетын касс хүртэл түр операторын ажил хийгээд явж байна. Энэ чинь хууль эрх зүйн орчин байхгүй байгааг л хэлээд байгаа юм. Уг нь хуулинд түр операторын эрхийг хамгаалсан хэд хэдэн заалт байдаг боловч тэдгээр нь төдийлөн хэрэгжидгүй, хэрэгжилтэнд нь хяналт тавьдаггүйгээс энэ мэт замбараагүй байдал үүсч байгаа юм. Угтаа бол Монгол улсын эдийн засгийн багагүй хувьд нь уул уурхайгаас илүү хөрөнгө оруулж байгаа салбар бол энэ аялал жуулчлалын салбар шүү дээ. Монгол улс оршин тогтнож байгаа цагт аялал жуулчлал хийгээд хөдөө аж ахуйн салбар тогтвортой байсаар л байх болов уу. Тогтвортой хөгжиж байна гэдэг чинь Монгол улсын эдийн засгийн түшиц салбар мөн байна гэдгийг илтгэж байгаа юм. Цаашид энэ салбараа хөгжүүлэхийн тулд хуулиа хууль шиг болгох хэрэгтэй. Тэр тусмаа энэ салбарт оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон хуультай байх шаардлагатай. Харин зочид буудлуудад бол тэдгээр хөрөнгө оруулалт ихээхэн дэмжлэг болдог байх. Түр операторын хувьд ямар ч хөрөнгө оруулалт хэрэггүй шүү дээ.

Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.