Д.Ганхуяг:Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байна
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.05.13

Д.Ганхуяг:Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байна

“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн талаар Төрийн бус байгууллага,  мэргэжлийн холбоодтой санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээд байгаа энэхүү тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ын оролцоо, төлөөллийг жигд хангах, санал солилцох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон юм.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа юм. Энэ нь аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна хэмээн тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэллээ.

Аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна

УИХ-аар хэлэлцүүлж буй бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгаа билээ.

Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгаа билээ

Хэлэлцүүлгийн үеэр Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттогтох тогтоолын төсөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулсан. Тэрбээр, хуулийн төслийн нийтлэг үндэслэл, бодлогын зарчим, бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжүүлэх үе шатын талаар оролцогчдод мэдээлэл өгсний дараа хэлэлцүүлэг өрнөсөн юм.  Улмаар МҮХАҮТ, ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөл асуулт асууж, байр сууриа илэрхийлж, саналаа хуудсаар дамжуулан ажлын хэсэгт хүргүүллээ.