Мөнгө бариад Монголд ирэх тэнэг хүн байхгүй
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
2015.05.12

Мөнгө бариад Монголд ирэх тэнэг хүн байхгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Үндсэн чиглэлтэй холбоотой танилцуулгыг Сангийн сайд тавьсны дараа Ч.Хүрэлбаатар асуулт тавилаа. Тэрээр “Яг одоо Монголд эдийн засгийн хүндрэл, хямрал тулгамдаад байна. Улсын төсөв алдагдалтай, мөнгөний бодлого алдаатай, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр авч байгаа бодлого ч алдаатай. 2015 онд хувийн хэвшлийнхэн ихээхэн өр төлбөрийг ачааллыг нуруундаа үүрэх нь.

Энэ хүндрэл 2016 ондоо дамнаад үргэлжлэхээр байна. Тэгэхээр та нар эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулах асуудлаа энэ төсөлд хэр тусгасан юм бэ” хэмээн асуухад Сангийн сайд Ж.Эрдэнэбат “эдийн засаг хүндэрсэн нь үнэн. 2016 оны Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл нь эдийн засгийн нөхцөл, байдалтайгаа уялдаж байгаа. Цаашид бид томоохон бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгөөр хийх бололцоо хумигдаж байна.

Одоо тэгээд мөнгөө бариад, Монголд ирэх тэнэг хүн байхгүй. 

Тиймээс орж ирж байгаа баримт, бичгүүдэд төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудал тусгагдаагүй. Мөн бид цаашид дотоод зах зээлээс өндөр хүүтэй бонд гаргаж, төсвийн орлого бүрдүүлдэг байдлаа зогсооно.

Ер нь бол 2016 оны Үндсэн чиглэлийн төслийг боловсруулж байх үед яам, агентлаг, орон нутгаас маш олон санал ирсэн. Гэхдээ бид аль болохоор асуудалд ул суурьтай хандаж, мөрөөдлийн жагсаалт болгохгүй байхын төлөө ажилласан” гэлээ.

Харин өмнөх засгийн Сангийн сайд асан,  УИХ-ын гишүүн Ч.Улаан “Засгийн газар аль болох өөдрөг байх гэж хичээсэн байна. Үнэхээр тийм боломж байгаа бол сайн байна. Гэхдээ аль болох хөрсөн дээрээ бууж, ул суурьтайгаар асуудлыг хэлэлцэх ёстой шүү. Тэгээд эдийн засгийг сайжруулна гэхээр манайхан хуучнаараа л сэтгээд, гаднаас мөнгөтэй хүн ирээд, монголыг сайхан болгочихно л гэж яриад байх юм.

Одоо тэгээд мөнгөө бариад, Монголд ирэх тэнэг хүн байхгүй. Мөнгөтэй хүн орж ирээд, улсыг сайхан болгочихно гэдэг сэрүүн зүүднээсээ салаач. Хямралаас монголчууд өөрсдийн хүчээр л гарна. Өөрсдийн хүчээр гарах тэр бодлого, нөхцөлтэйгөө нийцсэн бодлого хэрэгжүүл” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “2012 оны сонгуулийн дараа бүрдсэн Засгийн газар л ийм байдалд оруулсан. Дандаа бодлогын алдаа. Харин С.Эрдэнэбат сайдын үгнээс нэг зүйлийг олзуурхлаа. Алдаагаа олж харсан гэсэн.

Дотоод зээллэгээ багасгаад тэглэн, хөрөнгө оруулалтаа засгийн газар дэмжинэ гэлээ. Хэрвээ ингэвэл эдийн засаг 2017 он биш 2018 оноос сайжирна. Учир нь 2015 оны төсөвтөө өмнөх бодлогын алдааг үргэлжүүлж байгаа. Тиймээс яаралтай төсвийн тодотгол хийж дотоод зээлийн хэмжээг дахиад буруулахгүй бол одоо авсан зээлийн үр дүн 2016 онд гарна.

Ний нуугүй хэлэхэд цалин тэтгэврээ тавьж чадахгүйдээ тулчихсан байгаа шүү дээ. Арилжааны банкууд нь хүртэл иргэдэд зээл олгож чадахгүйдээ тулчихсан. Монголбанкны валютын нөөц хасах руугаа аль хэдийн орчихсон. Бид эрүүл тоогоор эдийн засгаа харах хэрэгтэй. Хэрвээ дараа жил байдал үргэлжлэвэл нөгөө гоё баримтад кино хийгээд байгаа нөхдүүд

Мөнгөтэй хүн орж ирээд, улсыг сайхан болгочихно гэдэг сэрүүн зүүднээсээ салаач.

Монгол улсыг аврахын муу үгүй шүү дээ” хэмээн нэлээд ширүүн дугарлаа. Харин түүний хэлсэн үгэнд Д.Ганхуяг гишүүн ундууцсан бололтой “Сая Монголбанкны валютын нөөцийг хасах руу орсон гэхийн. Дээр 0 болсон гээд байсан. Ер нь энэ хэнд хэрэгтэйн. Монголбанк чинь хасах биш гэж хэлсэн. Түүнийг л барих ёстой” гэж хэлэв.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.