
2015.05.14
"Авто зам" дугуйн клубын удирдах зөвлөлийн хурал болов
Монгол улсын авто замын салбарын дугуйн спорт аялалын "Авто зам" дугуйн клубын удирдах зөвлөлийн хурал 2015 оны 5-р сарын 13-нд Зам, тээврийн яамны хурлын танхимд боллоо.
Хурлын үеэр дугуйн клубын тамирчид, дасгалжуулагчид тайлангаа тавьсан байна. Мөн дугуйн клубын тамирчдын ивээн тэтгэж цалинжуулан ажиллуулдаг компаниудын захиралуудыг МҮОХ-ны одонгоор шагнасан юм.