Цаасаар санал өгдөг “ОНЧ” нэгэн
УИХ-ын гишүүн болон Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор
2015.05.16

Цаасаар санал өгдөг “ОНЧ” нэгэн

УИХ-ын  нэгдсэн чуулганы хуралдаан дээр байхгүй гишүүдийнхээ өмнөөс кнопыг нь дарж санал хураалтад оролцдог байдал энүүхэнд болсон.

Гэтэл бичгээр хүртэл санал өгсөн тохиолдол байдаг. Харин үүнийг эзэмшигч нь УИХ-ын гишүүн Б.Болор. Тэрбээр өнгөрсөн жил төсвийн байнгын хорооны хуралдаанд сууж байхдаа “Бүх саналыг дэмжиж байна” гэж бичээд гарын үсгээ зураад явчихсан тохиолдол бий. Энэ нь тухайн үедээ сошиал ертөнцөөр багагүй шуугиан дэгдээж байлаа.

Нэг талдаа хуулиа хүндлээгүй гэж ойлгож болох ч нөгөө талаас нь харвал дэндүү энгийн гэмээр. Учир нь хуулинд санал хураах үеэр гишүүд заавал байлцах ёстой.

Гэтэл байхгүй үед нь хүртэл өмнөөс кноп дарчихдаг увайгүй зүйлүүд бий. Харин ч Б.Болор гишүүний үйлдэл тэдгээрийг бодвол арай баттай  гэхэд болохоор. Тэрээр өнгөрсөн сонгуулиар Архангай аймгаас Фортуна гэх өнгөрсөн засгийн газрын хэнгэргийн эзэнтэй хамт УИХ-д заларсан. Мэдээж тухайн үед хэтэрхий залуу хүн сонгогдлоо хэмээн шүүмжлэл дагуулж байсан ч үеийнхэн дундаа улстөрийн туршлага арвин нэгэн.

Түүний өвөө Сэд-Очир Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд, Ой модны аж үйлдвэрийн яамны орлогчоор ажиллаж байсан бол аав С.Баярбаатар нь Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байжээ. Харин өөрөө 30 настайдаа Гадаад хэргий дэд сайдын албан тушаалыг хашиж байлаа. Товчхноор тэднийнх гурван үеэрээ сайдууд гэсэн үг. Б.Болор гишүүн танхимын гишүүд дундаа элдэв, хов живэнд орооцолдож намынхаа даргын чихийг халууцуулаад байдаггүй. Харин ч нэг дугархаараа шагайж шагайж байгаад тас хийлгэдэг.

Тиймдээ ч ангийнхан дундаа ам сайтай. Цагтаа “Мэднесс” хамтлагийн менежер хийж явсан залуу 15 жилийнх нь ойгоор тасалбарын борлуулалт, тайз засал дээр нь чамгүй хүчин зүтгэж, эхнэр нь хүртэл гарын буузаа хийн Улаанбаатар паласын арын өрөөнд халуун савтай цайтай ирчихсэн дэмжихийг харсан Монголын рок, попынхон “Хүн чанар гэж үүнийг л хэлнэ дээ” хэмээн Б.Болор гишүүнийг ихэд үнэлжээ.

Тэрээр өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанд үг хэлэхдээ МАН-ын туршлагатай хэдэн улстөрч рүү хандан залуу улстөрчөөс хүнээс гарамгүй хатуухан хэдэн үг хэллээ. Тухайн үед Ц.Нямдорж гишүүн “Ардчилсан намын гишүүд нь танхимдаа суухгүй байна” гэж хэлсэнд нь нэлээд ундууцсан Б.Болор гишүүн “Манай нэртэй улчтөрчид үг хэлж байгаа нь нэлээд талархалтай байна.

Гэхдээ “Манай намаас З.Энхболд даргыг оруулаад 12 гишүүн сууж байна. МАН-ын намаас 6, Эвслийн бүлгээс дөрвө, Иргэний зориг намаас 1, Бие даагчдаас хүн алга” хэмээн тоонд сайтай нэгэн гэдгээ илэрхийлээд амжив.  Ингээд уншигч танд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.