Монгол дахь гадны хэвлэлийнхэн
Энэ зуны наадмаар 70 орчим гадаадын сэтгүүлч ирнэ
2015.05.19

Монгол дахь гадны хэвлэлийнхэн

Тухайн улсад хэр олон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж буйгаар тэр оронг дэлхий дахин ямар түвшинд сонирхож тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимжсэнтэй холбоотой Монголыг сонирхох нь ихэсч, гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүлд анхаарал хандуулж эхэлсэн. Одоогоор Монголд АНУ, Хятад, ОХУ, Солонгос, Япон, Германы хэвлэл мэдээллийн төлөөлөл ажиллаж байна. Цаашдаа гадны сэтгүүлчдийн тоо нэмэгдэх хандлагатай.

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн том нь 2012 онд орж ирсэн Америкийн «Bloomberg Mongolia». Уг телевизийг Монголын Худалдаа, хөгжлийн банктай хамтран байгуулжээ. Монголд нээгдэхээсээ өмнө Америкаас орон тооны бус уран бүтээлчдийг өөртөө татаж, Монголд ажиллах сэтгүүлчдийг сонгохдоо АНУ-д их, дээд сургууль төгссөн хүмүүсийг авчээ. Одоо «Bloomberg Mongolia» орон тооны 40 ажилтантай. 

Хятад улсаас Синьхуа агентлаг, «Женьмин Жибао» сонины сурвалжлагчид, түүнчлэн Хятадын төв телевизийн орос хэл дээрх сувгийн (CCTV Russia) сэтгүүлчид ажилладаг.  Монгол дахь Хятадын сэтгүүлчид бараг дипломатчийн статустай бөгөөд улаан номертай машин унадаг.

Монгол дахь Германы орон тооны бус сэтгүүлчид нэгэн зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээлэлд зориулж бичдэг.

Японы Киодо Цусин агентлаг Улаанбаатарт салбараа нээгээд 15 жил болж байна.

Өмнөд Солонгосын Korea Broadcastind System (KBS) сувгийн сэтгүүлч E Kang Монголд ажиллаад бараг 22 жил болж байна. Тэрээр хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулж бичдэг.

Хонконгийн Phoenix TV телевизийн сэтгүүлч Jiang Xiaofen нь Монголд үе үе ирж Хонконгийн хэвлэл мэдээлэлд материал бэлдэж өгдөг байна.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс буриад гаралтай Эрхүүгийн бизнесмен Амгалан Базархандаевт харъяалагддаг «АИСТ-TV» ажиллаж байна.  Энэ телевизийг UBS-ийн захирал Ц.Балхжавтай хамтран байгуулжээ.  Гэхдээ АИСТ-ийн боловсон хүчин тогтвортой бус, ажилчдынх нь мэргэжлийн ур чадвар доогуур, рекламгүй. 

Удахгүй Франц, Турк, Канадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газрууд Монголд нээгдэнэ. 

1992 оныг хүртэл Улаанбаатарт Зөвлөлтийн 15 сэтгүүлч ажиллаж байжээ. Өнөөдөр орос уншигчдад зориулсан Монголын тухай мэдээллийг зөвхөн «Монголия сейчас» (Монгол өнөөдөр) нэртэй сайт бэлтгэн гаргадаг ч мэдээлэл нь шуурхай биш. 

Ойрын үед Монгол дахь барууны хэвлэл мэдээллийн хүрээ тэлэх хандлагатай байна. Удахгүй Франц, Турк, Канадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газрууд нээгдэнэ.  Бээжин дэх Монголын элчин сайдын мэдээлснээр энэ зуны наадмаар Хятадад зөвшөөрөл авсан 70 орчим барууны сэтгүүлчид ирэх ажээ.  Тэдний олонхи нь Монголын удирдах албан тушаалтнуудаас ярилцлага авахыг хүсч байгаа. 

Эдүгээ ОХУ-ын иргэд байтугай, төрийн өндөр албан тушаалтнууд Монголын тухай маш бага мэдээлэлтэй байдаг. Заримдаа онигоо шиг юм болж Оросын дээд хэмжээний төлөөлөгчид хоёр долоо хоногийн өмнө огцорчихсон Монголын сайдтай уулзахаар ирж байх жишээтэй.

Монголтой хамтран ажиллах асуудлыг хариуцсан Оросын албан тушаалтнууд Монголын хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг мэддэггүй, 2-5 жилийн өмнө хэрэгжихээ байсан хуулиар төсөөлдөг.