УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.05.21
“Эх орноо барьцаанд тавьж байна”
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулах гэрээг үзэглэсэн.
Үүнд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал зарлаж өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд монголын төр газар нутгаа гадаадын 15 банкинд барьцаанд тавьж байна хэмээн мэдэгдлээ.