УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.05.25
Сэм Уолш 30 сая долларын татвараа төлнө гэж мэдэгджээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Сэм Уолшид асуулга хүргүүлж 48 цагийн дотор хариу өгөхгүй бол арбитрын шүүхэд өгнө гэж мэдэгдэж байсан билээ.
Тус асуудал хэрхэн шийдэгдсэн талаар С.Ганбаатар гишүүнээс тодруулахад "“Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Сэм Уолш 48 цагийн дотор надад хуриу ирүүлсэн. Тэрбээр Монголын Засгийн газарт 30 сая доллар буюу 54 тэрбум төгрөгийн татвараа өгнө гэсэн. Хамгийн гол нь роялти татвараа авна гэсэн үг.
Гэхдээ "Рио Тинто”-ийн зарим захирлууд нь Монголын төрд 30 сая доллар өгөх ёсгүй гэж ярьсан байсан. Тэд хойшид роялти өгөхгүй гэсэн санаатай байгааг тэр ярилцлагуудаас нь харж болно. Үүнтэй тууштай тэмцэнэ. Бид авах ёстой юмаа авч байгаа болохоос дээрэм хийгээгүй" гэв.