УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.05.21

“Ажилдаа” хэлэлцүүлэг Оюутолгойн гэрээний талаар...

Etv  телевизийн “Ажилдаа” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан,  УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар оролцлоо.

Оюутолгойн гэрээг Дубайд баталж гэрээ хийлээ. Яагаад Монгол улсад биш Канад улсад биш яагаад заавал Дубайд гэрээг үзэглэчихэв  гэх зэрэг асуудал хамгийн ихээр хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Мөн гадны хэвлэл мэдээллүүдээр ч гэсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой мэдээллүүд төрөл бүрийн өнцгөөс мэдээлэгдэж байна. Энэ талаарх та бүхний байр суурь ?

Ж.Батзандан: Оюутолгойн асуудал сүүлийн үед иргэд болон аж ахуйн нэгжүүд  гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг нилээдгүй татаж байна. МУ-ын Ерөнхий сайд Дубайд очоод Оюутолгойн гэрээг зурчихлаа гэж нэг хэсэг нь ярьж бас уурлаж байна.

Зарим эрх бүхий хүмүүс ялангуяа УИХ-ын гишүүдийн дунд ч гэсэн мэдсэнгүй энэ асуудлыг Ерөнхий сайдыг бас Дубай руу холбогдох хүмүүстэй явж гэрээг яг хийх гэж байна уу үзэглэх гэж байна уу гэдгийг урьдчилан цацсангүй гэдгийг хэлж байсан. Энэ талаар мэдээлэлтэй байсан уу ?

Г.Баярсайхан: Оюутолгойн хоёрдугаар ээлжийн буюу гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх ийм санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан  байна.  Яг ямар төлөвлөгөөнд ямар агуулгатай зүйлд гарын үсэг зурсныг би одоогийн байдлаар мэдээлэл аваагүй байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?