МАН-ынхан тагтаа нисгэж зургаа авахуулав
2015.06.02

МАН-ынхан тагтаа нисгэж зургаа авахуулав

МАН-ын удирдлагууд болон зарим гишүүд өнөөдөр Чингисийн талбайд тагтаа нисгэж зураг авалтад оролцжээ.

Тус нам нэгэн аяныг эхлүүлж байгаа бөгөөд түүнд зориулсан зургийг авахуулсан нь энэ аж. Аяны нээлт нөгөөдөр буюу энэ сарын 4-ны өдөр болно.

Түүнчлэн маргааш тус намын удирдах ажилтны зөвлөгөөн болох юм байна. Тус зөвлөгөөнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн МАН-ын хороодын дарга нар оролцох аж.