Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2015.04.27

Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга  Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Эх орон, нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө, намынхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж ирсэн намын ахмад гишүүд ээ!

МАН-ын гишүүд, дэмжигчид ээ!

Өнөөдөр Монгол Улсын нийслэлд Монголын Улс төрийн намын байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ой тохиож байна.

Азидаа төдийгүй дэлхий дахинд “Эсгий хот” хэмээн нэрлэж байсан “Нийслэл хүрээ”-г сая гаруй хүн амтай, боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэржүүлэлт, соёл иргэншлийн төв, дэлхийд данстай хот болгон сүндэрлүүлсэн их үйл хэрэг бүтээн байгуулалтыг нийслэлийн МАН-хороо 80 гаруй жил удирдан, намын гишүүдийн нөр их хөдөлмөрийн үрээр урлан бүтээж, цогцлоон байгуулсан юм.

Та бидний туулж ирсэн 90 жил бол Монгол Улсын улс төрийн ууган хүчин МАН-ын хамгийн том байгууллага болох нийслэлийн МАН-ын хорооны үүсэл хөгжил, төлөвшил шинэчлэлийн он жил, XX зууны Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил, үр дүнгийн он жилүүд байсан учраас энэхүү илтгэлээ дараах дөрвөн зүйл дээр тоймлон авч үзэж байна.

НЭГ. НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
Эрхэм журмын нөхөд өө!

“Хаана хүрэхийн тулд хаанаас эхэлснээ мэд” гэсэн үг бий. Улаанбаатарыг хэрхэн өөрчлөгдсөнийг харж болох түүхийн олон баримт, гадаад дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээл судалгаа, тэмдэглэлд нэг талаас Хятад архитектурын хийцтэй Буддын олон сүм хийд, шовгор малгай толгойдоо тавьсан, гартаа эрх барьсан, шар улааныг тунаруулсан хэдэн мянган лам, өнгө алаглуулсан хувцастай худалдаачид, хутга бүсэндээ хавчуулж, морь унасан монгол эрчүүд, толгойдоо мөнгөн чимэгтэй, өндөр дугариг гэзэгтэй эмэгтэйчүүд, урт хар хувцастай самсаа нь шарласан олон мянган хятад, хятад монгол үсгээр хаягласан мухлагууд, энд тэндгүй сууж бие зассан эр эм хүмүүс, нуруундаа ачаа тээн алгуурхан алхах тэмээн цуваа, зуудаг, зуудаггүй, үстэй үсгүй сүргээрээ явах, унтаж хэвтсэн, хүн урсан олон ноход, шороо тоос бужигнасан нарийн муруй гудамж, газар сайгүй овоорсон хог, шавар шалбааг бохир заваан байдал, тэсэхийн аргагүй муухай үнэр.

Энэ бүгд хүрээний нэг талыг тодорхойлно. Энэ бол эргэлзээгүй Дорно дахин. Нөгөө талаас ердөө хажууханд нь цахилгаан мэдээний газар, телефон холбоо, хэвлэх үйлдвэр, орос байшин, мухлаг, эмийн сан, орос мөнгө. Оросын морин тэрэг, орос хүний царай эрээлжилнэ. Энэ бол Өрнөд. Өргөө гэдэг Өрнө-Дорно хоёр, Ази-Европ хоёр хачин чамин байдлаар хутгалдаж байна гэжээ.

Түүхийн баримт судлаачдын нүдэнд ийнхүү тусах Нийслэл хүрээг 1921 оны Ардын хувьсгал ялсны дараа Ардын Намын Төв хороо, Ардын Засгийн газар, Дотоод яамны эрхлэх ажлын хүрээнд хариуцуулж байгаад 1923 онд нийслэл хотын бие даасан захиргаа байгуулж, хотын захиргааны дүрмийг батлан мөрдүүлж эхэлжээ.

Монгол Ардын Намын Төв байгууллагын хороо, үүр хэсгийг Нийслэл хүрээ, хөдөө орон нутагт байгуулах ажлын хүрээнд 1921 оны гуравдугаар сарын эхээр Нийслэл хүрээнд Засгийн газрын, Дотоод яамны, Сангийн яамны, Цэргийн яамны, Шүүх яамны, Гадаад яамны гэсэн намын зургаан анги байгуулсан нь хожим нийслэлийн намын хорооны үндэс болсон байна. Нийслэл хүрээн дэх намын үүр, гишүүдийн тоо жил бүр нэмэгдэх болсныг харгалзан МАН- ын Төв хорооны 1925 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн бүгд хурлаар “Улаанбаатар хотын намын хороог байгуулж, хотын доторх намын олон үүрийн хэргийг удирдуулан, гишүүдийг боловсруулбал зохино" гэсэн шийдвэр гаргаж. найман ханатай гэр өгч, Төрийн ордны зүүн талд буй хуучин хэвлэх үйлдвэрийн хашаанд барьж, үүдэндээ улаан давуун дээр “Намын Улаанбаатар хотын хороо” гэсэн бичгэн хаяг хаджээ.

Хотын намын хорооны гишүүдийн анхдугаар хурал 1925 оны дөрөвдүгээр сард үүрээс сонгогдсон 30 төлөөлөгч, МАН, МХЗЭ-ийн Төв хорооны болон бүсгүйчүүдийн тасгийн төлөөлөл хуралдаж, хотын намын хорооны гишүүд, дарга, тэргүүлэгчдээ сонгожээ,

Шинээр байгуулсан хотын намын хороо, намын бодлогын хүрээнд намын эгнээг ядуу ардаар өргөтгөх, тэдний боловсрол мэдлэгийг дээшлүүүлэх, гишүүд болон хотын иргэдийн дунд намын бодлогыг сурталчилж, тайлбарлан таниулах, соён гээгээрүүлэх ажлыг үндсэн зорилтоо болгож намын үүр хороодыг бэхжүүлэн гишүүдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд голлон ажиллаж байв. Үүний зэрэгцээ нам, эвлэлийн гишүүдийн оролцоотойгоор хүрээний хур хогийг устган дарах, ариун цэвэр сахих журмыг гаргах, хот доторх гүүрүүдийг өргөтгөх, засан сэлбэх, усны суваг шуудуу татах, хотыг цэцэрлэгжүүлэх ажлыг санаачлан хийж байжээ.

1930-аад оны эх хүртэл хотын намын хороо, Засаг захиргаа, аж ахуйн хэрэгт оролцох оролцоо бага байсан бол 1931 оноос Хотын хөгжлийн бүхий л асуудал хотын намын хорооны анхаарлын төвд тавигдаж иржээ. Түүнчлэн хотын намын хорооны гишүүдийг феодалын хөрөнгө хураах, хамтрал коммун байгуулах, лам нарын дотор ухуулга хийх, латин үсэг сургах зэрэг ажилд өргөнөөр татан оролцуулсан байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед Хотын намын хорооны дарга, тэргүүлэгч, жирийн гишүүдээс олон хүн хилсээр шийтгэгдэн Их, Бага, Бүгд хурал хуралдах намын байгууллагууд ажлаа тайлагнахаа больж, хотын намын байгууллага хэрэг дээрээ устжээ.

1935-1939 онд Хотын намын хорооны дарга таван удаа, 1937 оны аравдугаар сараас 1938 оны дөрөвдүгээр сар хүртэлх зургаан сарын хугацаанд хоёр удаа солигдсон байна. 1930-аад оны дунд үеэс олон улсын тогтворгүй байдал, дайн байлдааны эсрэг хандсан таниулга хийхийн зэрэгцээ Зөвлөлтийн Улаан армийн ялалтыг тайлбарлан таниулах, хотын иргэдийн дунд Зөвлөлтийн ард түмэнд бүхий л аргаар туслах ажлыг удирдан зохион байгуулж, “Бүхнийг фронтод” гэсэн уриаг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан байна.

Тусгаар тогтнолын санал асуулгад хотын хөдөлмөрчдийн оролцоо чухал үүрэгтэй байсан тул санал авах комиссын даргаар Хотын намын хорооны дарга Сосорбарамыг томилон, хот дотор 34 газар, хотоос гарах гурван зам дээр гарын үсэг зуруулах байр, цэг ажиллуулж, 20784 иргэн бүртгэлтэй байснаас 24865 хүнийг тусгаар тогтнолын төлөө гарын үсэг зуруулжээ. Ийнхүү Нийслэлийн МАН хороо 1960-аад оны эхэн үе хүртэл нийгмийн хөгжлийн асуудалд манлайлан оролцож байсан бол, социализмын бүтээн байгуулалтын үед хотын бүтээн байгуулалт хөгжлийг удирдан зохион байгуулах үүрэгтэй болж ирсэн байна.

1980-аад оны дунд үеэс Зөвлөлт Холбоот Улс болон социалист нөхөрлөлийн улс оронд нийгмээ өөрчлөн шинэчлэхэд чиглэсэн хөдөлгөөн өрнөж, өөрчлөн байгуулалтын үзэл санаа Монголд нэвтэрч, МАН өөрчлөлт байгуулалтын үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан зорилтыг иж бүрэн боловсруулж хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж байсан ч үйл явдлын өрнөлтөөс хоцорч байв.

Улаанбаатар хотын намын хороо, намыг шинэчлэх ажлыг намын бүх шатны байгууллагад эрчимжүүлэхийг шаардсан, намын гишүүдийн санал санаачилга, шаардлагыг Намын төв хороонд хүргүүлж, Бага, Бүгд хурлаараа хотын намын хорооны өөрчлөлт, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааныхаа шинэчлэлийг хийж, үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн чиглэлээр ажиллаж байсан 856 намын анхан шатны байгууллагыг нутаг дэвсгэрийн зохион байгуулалтад оруулан Засаг захиргааны нэгж, хороо бүрд нэг үүр байхаар 152 болгон нэгтгэжээ.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль, Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд Нийслэлийн МАН- ын байгууллага мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, эх орон ард түмнийхээ үйл хэрэгт чин үнэнч, олон түмэндээ нэр хүндтэй, төв шударга, улс төрийн ноён нуруу сайтай шилдэг гишүүдээ дэвшүүлэн, хөдөлмөрчдийн гүнд ажиллаж байгаа намын үүр, гишүүдээрээ дамжуулан олон түмэнтэй холбоогоо бэхжүүлэн ажилласнаар сонгуульд олонх болж, нийслэлийн Засаг захиргааг засаглах боломжийг 1990-2012 он хүртэл хэрэгжүүлсэн юм.

Харин 2012 оны орон нутгийн сонгуулийн дүн, Нийслэлийн намын байгууллагад нийслэлийн Засаг захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх боломж олгоогүй хэдий ч өөрт байгаа мэдлэг туршлагаа тулгуур болгон, чадварлаг сөрөг хүчин байж, засаглалын алдаа оноог дэнсэлж нийгмийн сайн сайхан байдлыг бий болгох бодлогын  үндсийг хадгалан 2016 оны сонгуульд амжилттай оролцох боломж олгож байна гэж үзэж байна. 

Хоёр. Нийслэлийн хөгжилд Улаанбаатар хотын намын           байгууллагын оролцоо    

Хотын намын хороо 1930 оноос Улаанбаатар хотыг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, 1937 онд      Улаанбаатар хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх      ажлыг эрхэлсэн тусгай хэсгийг Сайд нарын зөвлөлийн дэргэд байгуулжээ. 1940-1949 онд хотыг сайжруулах 10 жилийн тойм төлөвлөгөө гаргасан боловч хэрэгжүүлэх үйл явцад дэлхийн II дайн сөргөөр нөлөөлж байсан ч хотоо хөгжүүлэхийн төлөө бололцоотой бүхнийг хийж иржээ.

Тухайлбал, 1946-1950 онд Улаанбаатар хотын төв хэсэг, Сүхбаатарын талбайн зүүн хойно МУИС-ийн барилга, түүний баруун талд 72 айлын орон сууц, талбайн зүүн хэсэгт улсын төв театрын барилга, түүнээс урагш гадаад яамны байшин, төв поликлиник, нэгдүгээр амаржих газар, улсын нийтийн номын сан, баруун талд Элдэв-Очирын нэрэмжит кино театр, Алтай зочид буудал / одоогийн нийслэлийн ЗДТГ/ хоймор талд нь Засгийн ордны барилгыг барьжээ.

1954 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхдугаар Ерөнхий төлөвлөгөөг Москва хотын “Гипрогор” институтэд боловсруулж, 1960 он хүртэл мөрдөж, I, II 40 мянгат, 50 мянгатын орон сууц, Улаанбаатар зочид буудал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Ард кино театр, Гурилын үйлдвэр, II цахилгаан станц, Улсын их дэлгүүр, Талх чихэр боовны үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгуудыг барьжээ. Мөн хотын ус түгээгүүр, ариутгах татуургын шугам хоолой тавих инженерийн байгууламжууд ашиглалтад орж нийслэлд дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламжийн нэгдсэн систем бий болсон байна.

Улаанбаатар хотыг барилгажуулах ажлын хоёр дахь үе буюу эрчимтэй үе нь 1961 оноос эхэлж, хотыг хөгжүүлэх хоёр дахь Ерөнхий төлөвлөгөөг баталж хэрэгжүүлсэн нь барилгын үйлдвэрлэлд угсармал төмөр бетон хийц нэвтэрч, шинэ технологи, техникийн дэвшлийн бодлого эхэлж, нийслэлийн барилгажилт эрчимтэй өрнөсөн байна. Үүний үр дүнд жилд 140 000 м.кв угсармал байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтад орж, орон сууцны иж бүрэн хорооллууд баригдсан байна.

Улаанбаатар хотыг 2000 он хүртэл хөгжүүлэх гурав дахь ерөнхий төлөвлөгөөг боловсруулан 1976 онд баталснаар Улаанбаатар хотыг орон сууцны 21 хороолол, үйлдвэрлэлийн район болгон, Зуун мод, Баянцогт, Эмээлт, Сонгино, Налайх зэрэг дагуул хоттой цогцолбор хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээрийг эрчим хүчээр хангах IV цахилгаан станц, Сүүний комбинат, Талх чихрийн үйлдвэр, Ээрмэл, Сүлжмэл эдлэлийн хоёрдугаар үйлдвэр, Говь комбинат, гутлын зэрэг олон арван үйлдвэр, Нисэх-Хайлааст, Баянхошуу, Баруун наран, Гацуурт зэрэг газарт 925 хүний суудалтай ерөнхий боловсролын 25 дугаар сургууль, цэцэрлэг ясли, 30 гаруй ус түгээгүүрийн цэг 120 гаруй, нийтийн халуун ус 20 гаруй ахуй үйлчилгээний цэг 10 гаруйг барьжээ. Үүнээс хойш дөрөв болон тав дах ерөнхий төлөвлөгөө, нэг тодотголыг боловсруулан баталж, энэ төлөвлөлтийн үндсэн дээр нийслэл хот маань Ази, Европ хосолсон хэв шинж бүхий хот болон хөгжиж байна.

1950 онд хотын харьяанд Багануур хотыг барьж байгуулсан явдал нь Улаанбаатарын барилгажилтын түүхэнд томоохон байр эзэлдэг. Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт хөгжилд Зөвлөлт холбоот улсын өгөөмөр тусламж онцгой байр суурь эзэлдэг. Зөвлөлтийн I, II, III барилгын тресс, III, IV, XII, XV орон сууцны иж бүрэн хороолол, олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, аж ахуйн газруудыг барьж ашиглалтад оруулжээ.

Зөвлөлтийн барилгачид барилга бариад зогсохгүй монголчуудыг барилгын төрөл бүрийн мэргэжилд сургаж, эзэмшүүлж Монголын барилгын олон салбарыг бий болгоход мэргэжил, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж, нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй.

Хотын намын хороо Бага, Бүгд хурлаараа хот байгуулалт, тохижилтын асуудлыг авч хэлэлцэн тодорхой шийдвэрийг гарган, түүнийг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг байв.

Хотын намын хороо бүтээн байгуулалтын энэ их нүсэр ажлыг зохион байгуулахдаа хөдөлмөрийн хамт олны идэвх санаачилгыг өрнүүлэх өргөн хүрээтэй олон талт ажлыг зохион байгуулж, уралдаан хамтын бүтээлч хөдөлмөрийн давуутай, үр ашигтай хэлбэрийг сонгон шалгаруулах, урамшуулах, боловсон хүчнийг зөв сонгож, байршуулах хүнтэй биечлэн ажиллах арга хэлбэрийг удирдлага болгон ажиллаж байлаа.

Гурав. Нийслэлийн ман-ын 90 жилийн түүхт ой угтсан ажил

Улаанбаатар хот “Азийн цагаан дагина" гэсэн нэртэй болтлоо хөгжихөд МАН, нийслэлийн намын хорооны үе үеийн удирдлагууд, олон мянган гишүүн гол үүрэг гүйцэтгэж, ачааны хүндийг үүрсэн юм. Манай залуучууд, ахмад үеэ ямар их хүч хөдөлмөр гаргаж, Улаанбаатар хотыг цогцлоон бий болгосныг мэдэхгүй. Төрөхөд нь ийм хот байсан юм шиг төсөөлж байгаа.Тэгвэл тийм биш ээ. “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй юм"гэдгийг намынхаа баярын арга хэмжээгээр дамжуулан хэлье гэж бодлоо. Тухайн үеийн МАН- ын улс төрийн товчооны гишүүд тус бүртээ жилдээ нэг удаа 26 хоног нийслэлийн бүтээн байгуулалт, хот тохижилт, цэцэрлэгжилтэд ажилладаг байлаа.

Үүнийг бэлгэдэж дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 26 өдрийн турш "Нийслэлийн хөгжилд иргэн таны оролцоо” сэдвээр Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд иргэдийн санал авах байрыг ажиллуулж, 3000 гаруй иргэний саналыг авлаа. Эдгээр санал нь 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тулгуур болно гэж үзэж байна. Мөн 26 хоногийн турш нийслэл, дүүргийн намын хороод урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, спортын тэмцээн уралдааныг нийслэлийн иргэд, намын гишүүд, дэмжигчид, хүүхэд залуучуудын дунд зохион байгууллаа.

Улаанбаатар хотын намын байгууллагын тухай “Нийслэлийн МАН-ын түүхэн тойм 1925- 2015 он” болон намын хороонд ажиллаж байсан үе үеийн 143 ахмад ажилтнуудын Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө, намынхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хэрхэн ажиллаж, зүтгэж байсан тухай дуртгал, дурсамжийн хоёр номыг хэвлэн гаргалаа. Нийслэл хотын хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд нийслэлийн МАН-ын хороо, намын гишүүдийн оруулсан хувь нэмрийг сурталчилсан “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй”. гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж, түүнийг олон мянган хүн үзэж сонирхжээ.

Оюутан залуусын дунд "Хотын хөгжил- Залуусын оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулж, их дээд сургуулийн оюутнууд идэвх санаачилгатай оролцов. "Хотын хөгжлийн ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замаа ч ярилцлаа. “Итгэл даасан 90 хавар” нэртэй дөрвөн бүлэг баримтат кино бүтээж, нийслэлийн намын 90 жилийн ойн дурсгалын медалиар намын гишүүд, дэмжигчдээ шагнан урамшуулж, хөдөлмөрийн баатрууд, алдар гавъяатнууд болон намын ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлэх уулзалтыг зохион явууллаа.

Энэ бүхний үр дүнд намын байгууллага, гишүүдийн эргэх холбоо сайжирч.гишүүдийн идэвх сэргэж, нийслэлийн иргэд, хүүхэд залуучууд манай намын байгуулсан гавьяа, туулж ирсэн түүхийг таньж мэдлээ. Хамгийн сүүлд гарсан “Сант марал”-ын. судалгаагаар нийслэлд МАН-ын чансаа бусад улс төрийн намаас 1-2 функцээр илүү гарлаа. Манай намын зорилго бол 2016 оны бүх шатны сонгуульд ялах явдал юм. Нийслэлийн намын байгууллага үүнд ажлаа чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд 90 жилийнхээ түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлсэн 26 өдрийн арга хэмжээ бол энэ ажлын эхлэл юм.

Дөрөв. Хотын хөгжлийн ирээдүй б0л0н намын байгууллагын цаашдын зорилт

Эрхэм журмын нөхөд өө

Хэдхэн хоногийн өмнө болсон Улаанбаатарын форум дээр хотын удирдлагууд хотыг хөгжүүлэх хөгжлийн төслүүдийг тавьсан юм. Энэ нь манай нам нийслэлийн Засаг захиргааны удирдлагыг хэрэгжүүлж байхдаа олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчдын томоохон чуулга уулзалтыг зохион байгуулж, шийдлийг нь гарган бэлэн болгосон төслүүд байсан юм. Тэнд хамгийн гол асуудал нь гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах хөтөлбөр юм. Төлөвлөгөө, судалгаа, тооцоо бүх зүйл нь гараад ажлыг нь эхлүүлж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Анх 2008 онд 40 мянга, 100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөрийг Зуун айл, Ногоон нуур орчмын VII хороолол, Нарантуул орчмын 14 дүгээр хороолол, Буянт-Ухаа, Яармаг, Баянголын аманд эхэлсэн. Одоо яриад байгаа Ахмадын орон сууц нь бид анх гэр хорооллын айлуудын дамжин өнгөрөх сууц нэртэй барьж байсан. Замын уулзварыг өргөтгөх, замын нягтаршил, түгжрэлийг арилгах олон гарцын ажил эхлүүлсэн нь өнөөдөр “гудамж төсөл" гэсэн нэртэй явна. Одоо 34 уулзвар гэж ярьж байгаа. Үүний 24 уулзварынх нь судалгаа тооцоо, зураг төслийг бид хийж, ажлаа эхлүүлж байсан юм. Төв талбайн хоёр талыг хоёр урсгалтай болгож, дөрвөн талынх нь уулзварыг шинээр хийж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлснийг иргэд санаж байгаа. Богд уулын араар тавьсан шинэ замын судалгаа тооцоо, зураг төслийг гаргаад анхны шороог миний бие хүрздэж байв.

АН-ын үед нээлт нь болсон “Нарны гүүр” бидний үед барьж дуусаад 2012 оны есдүгээр сард туузыг нь тэд хайчилснаар Э.Бат-Үүлийн бүтээн байгуулалт болж байгаа юм. Бидний үед 28-30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол одоо 800 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь хот, улсын төсөвт төвлөрүүлдэг байсан мөнгөө өөртөө авдаг болсонтой холбоотой юм. Нийслэлийн иргэд хотоос үйлчилгээ авч байгаагийн хувьд үйлчилгээний татвар, газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж байгаа татвар гэсэн хоёр төрлийн татвар төлөх ёстой. Энэ татвараараа хотоо төлөвлөж, хотын хөгжлөө авч явна. Тэгэхээр хотын татварын хуулийг УИХ яаралтай батлах цаг болсон. Энэ бол хотын хөгжлийн нэг гарц болно.

Үндсэн хуулиар Монгол Улс ганцхан хоттой. Гэтэл зайлшгүй өөр хот хэрэгтэй байна. Хотын амин чухал асуудал нь төвлөрөл, хүн амын өсөлтөд байдаг. Төвлөрлөөс хот үүсдэг. Хүн ам их байх тусмаа хот хөгжинө. Харин хотод шилжин ирж байгаа хүмүүсийг зөв байршуулж, суурьшуулах нь чухал. Үүнийг бид ч гүйцэт хийж чадаагүй, одоогийн хотын удирдлагууд ч хийж чадахгүй байна. Хүн амын өсөлтийн болон байршлын онол дээр гурав дахь онол нь болох харилцан хамаарал бүхий хотуудын онол болсон дагуул хот байгуулах асуудал юм. Энэ гурван тулгуур онол бол хотын хөгжлийн хоёр дахь гарц болно. Хотын хөгжлийн энэ хоёр гарцыг хурдан шийдэж чадсан нөхцөлд төгс хот болж хөгжинө. МАН-ыг ангийн шалгуураар нь авч үзвэл хөдөлмөрчдийн нам, зохион байгуулалтын хэлбэрээр авч үзвэл олон түмний нам, үзэл санааны чиглэлээр нь авч үзвэл зүүн төвийн нам гэж тодорхойлж болно. Өнөөдөр нийслэлийн намын байгууллага засаглал дахь оролцоогоороо сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна,       

Нийгмийн сэтгэл зүйд, эрх баригч болон сөрөг хүчний намуудын талаарх санал бодлыг тандсан судалгаа, санал асуулгын тоймыг харвал намуудад талархалтай хандах хандлага, тэдэнд итгэл үзүүлэх байдал, эрх ашгийг бүрэн төлөөлөх найдвартай субьект гаж үзэх үзэл, жил ирэх тусам буурсаар байгаа нь ажиглагдаж байна. Намуудад хандах олон нийтийн энэ хандлагад нөлөөлсөн олон хүчин зүйл мэдээж бий. Хүн амын дийлэнх нь төвлөрөн суусан нийслэл хотын байдлаар авч үзвэл дээрх асуудал сэтгэл эмзэглүүлмээр байгааг онцлон тэмдэглэмээр байна. Иргэд, олон нийт, улс төрийн намуудын үйл ажиллагаанд дургүйцэж буй дургүйцлийн гол шалтгаан нь нийгмийн тэгш бус байдал улам бүр ихэсч, ядуурал газар авч буйтай холбоотой байгаа нь тодорхой байна.

Тэд энэ бүхний бурууг эрх баригч болон сөрөг хүчний намуудын бодлого, үйл ажил^агаа, амлалт түүний биелэлтийн зөрүүтэй холбон үзэж байгаа нь ч огт үндэсгүй зүйл биш юм аа.Үнэхээр өнөөгийн бидний амьдран буй нийгэмд иргэдийн тэгш байдлын зарчим алдпаа. Зүүн төвийн үзлийг тугаа болгосон манай намын хувьд бол энэ нь тэвчиж болшгүй зүйл мөн.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын бүх талын боловсронгуй системийг бий болгох асуудал сонгуулийн амлалтаас хэтрээгүй байна. Хэдийгээр оршин буй нийгмийн тогтолцоо нь зах зээлд суурилсан хувийн өмчийн харилцааны хатуу ширүүн өрсөлдөөний талбар хэдий ч хүний амьдрах эрх, өмчтэй байх эрх, эрүүл байх эрх, боловсролтой байх эрх төрийн бодлогын гадна орхигдож, мөнгөний эрх мэдэл түүний үйлчлэл дор байх ёсгүй билээ. Манай намын үндсэн зорилго бол иргэдээ энэ тэвчишгүй байдалд хүргэхгүй байх явдал бөгөөд үүний төлөө л бодлогоо боловсруулж, зорилгоо тодорхойлж яваа.

Намын бодлогын хүрээнд үүсээд буй улс төрийн шинэ нөхцөл байдлын үөд нийслэлийн МАН-ын хороо ямар чиг шугам баримтлах, олон нийт болон намын гишүүд дэмжигчидтэйгээ хэрхэн ажиллах талаар туйлын оновчтой, уян хатан, алсыг харсан бодлого боловсруулж, байр сууриа тодотгох нь бидний хувьд одоо хойшлуулшгүй чухал асуудал болоод байна.

Энэ хүрээнд намын гишүүд, дэмжигчдээ хэрхэн дэмжиж урамшуулах, тэдний намд итгэх итгэлийг алдагдуулахгүй байх талаар ямар бодлого баримтлахаас ажлаа эхлэх нь зүйтэй болов уу гэж би үзэж байна. Сонгуулийн үед харагддаг, намын үйл ажиллагааг албан тушаалын гишгүүр, эрх мэдлийн боломж гэж хардаг хүмүүсийн цуваа намд олширсоор байгааг бид шударгаар хүлээж, энэ зүй бус байдлыг засахаас ажлаа эхлэх нь намыг үзэл санаа нэгтний нэгдэл биш, ашиг сонирхол нэгтний байгууллага гэж харагчдаас ангижрах зөв алхам болно гэж үзэж байна.

Нам эрүүл байгааг хэмжих нэг хэмжүүр нь үзэл санааны нэгдлийн илэрхийлэл юм. Аливаа намын цаашид урт удаан хугацаанд оршин тогнож, олон түмний дунд нэр хүндтэй байхын гол үндэс нь үзэл санаандаа үнэнч байх явдал билээ. Бидний үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, үйл хэрэг, бие сэтгэлээрээ хүчин зүтгэхийг хүсэгч хэнийг ч болов хүндэтгэн үзэж, намын ажилд гар бие оролцуулж байх нь манай боловсон хүчний бодлогын төвд байх ёстой. Нийслэлийн намын хороо, ахмад үеийнхээ олон нийттэй харилцаж байсан уламжлалт арвин туршлагыг шинэ нөхцөлд бүтээлчээр хөгжүүлж, ялангуяа залуусын дунд зохиох олон нийтийн ухуулга, сурталчилгааны ажлыг шинэ соргог хэлбэрээр хүчтэй хийх шаардлагатай хэмээн үзэж байна. Үнэндээ энэ ажлыг намын аль ч шатны байгууллага муу хийх болсныг бид засах цаг болсон. Энэ ажлыг аливаа нэг сонгуулийн арга хэмжээний үөэр биш тасралтгүй, цаг үргэлж, мэдээллийн бүх арга хэрэгслээр болон нийгэмд чиглэсэн бүтээлч ажлуудыг санаачлан хийж байх шаардлагатай байна.

Эрхэм журмын нөхөд өө!

Та бид улс төрийн тулхтай хүчний идэвхтэй шударга үйл ажиллагаагаараа ард түмнийхээ итгэл дэмжлэгийг дахин хүлээж, улс орон, нийслэлийнхээ хөгжил дэвшлийн төлөө ачааны хүндийг урьдын адил үүрэх, Монгол Улс, түүний зүрх болсон нийслэлийн засаглалыг хэрэгжүүлэх хариуцлагатай үүргийг авч чадна гэдэг огтхон ч эргэлзэхгүй байна. Хаа ч явсан харих сэтгэлийн соронзон, хагацашгүй эх. орны маань нэрийн хуудас болсон Жанжин Сүхбаатарын хөшөө Төв талбайд нь мөнхөрсөн “эх орны голомт" улсын нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, өндөрлөн сүндэрлэж, цэцэглэн хөгжих болтугай.