Нийслэлийн МАН-ын баярын хурал, концерт болж байна
Тусгаар тогтнолын ордон
2015.04.27

Нийслэлийн МАН-ын баярын хурал, концерт болж байна

Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой болж, өнөөдөр баяраа тэмдэглэж байна. Ойн арга хэмжээний хүрээнд өнгөрч буй энэ сард дүүрэг дүүргийн намын хороод ажлаа тайлагнаж, ололт амжилтаа дүгнэсэн нөр их ажлын сар байлаа.

Яг одоогийн байдлаар 90 жилийн ойн баярын арга хэмжээ Тусгаар тогтнолын ордны гадаах талбайд болж байна. Ойн арга хэмжээний хүрээнд баярын хурал болж, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, мөн тус намын гишүүд дэмжигчид оролцсон. Харин үүний дараа хүндэтгэлийн концерт Тусгаар тогтнолын ордны үүдэнд болж байна.       

Дашрамд дурадхад баярын хуралд нийслэлийн МАН-ын хороог удирдаж байсан үе үеийн дарга нар илтгэл тавьсан. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хорооны 29 дэх даргаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ажиллаж байсан бол 28 дахь Нийслэлийн МАН-ын хорооны даргаар МАХН/МАН/-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Даш-Ёндон нар ажиллаж байсан учраас тэд илтгэл тавьсан юм.