“Зүрхний Улаанбаатар”-ыг уламжлал болгон зохион байгуулна
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2015.04.27

“Зүрхний Улаанбаатар”-ыг уламжлал болгон зохион байгуулна

Энэ сарын 25-ны амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Зүрхний Улаанбаатар” бүх нийтийн өргөн зугаалга боллоо.

Нялх балчраас эхлээд азай буурлуудыг нэгэн дор цуглуулж, хөгжөөж чадсан энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй санаачлан зохион байгуулсан юм.

Зугаалганд ирсэн иргэд  чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан  тус байгууллагынханд баяр хүргэж, талархал илэрхийлсэн байна. Энэ үеэр Ц.Сандуй дарга энэхүү үйл ажиллагаагаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа амлалаа.