
2015.06.03
Уран илтгэл, мэтгэлцээний тэмцээний чиглүүлэх сургалт боллоо
ММНБИ-ийн Улаанбаатар салбараас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Санхүүгийн манлайлагч-2015” уран илтгэл, мэтгэлцээний тэмцээн 2015 оны 6-р сарын 06-ны өдөр ММНБИ-ийн байранд болох гэж байна.
Тэмцээнд оролцогчдод зориулан 2015 оны 5-р сарын 26, 6-р сарын 3-ны өдрүүдэд тус салбараас 2 удаа чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Лектор төвийн багш н.Энхмөнх удирдан явууллаа.
Энэ удаагийн тэмцээнд СБД, СХД, ЧД, БЗД, БГД, ХУД-ээс нийт 10 баг оролцохоор болоод байна. Мэргэшсэн нягтлан бодогчид та бүхнийг хүрэлцэн ирж багаа дэмжихийг урьж байна.