Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага  үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүндэтгэлийн  хуралдаан боллоо
2015.06.04

Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан боллоо

Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны их танхимд мөн хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд амжилттай боллоо. 

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1925 оны 05 сарын 08-ны өдөр Бүх Монголын залуучууд эвлэлдэн нэгдэх, хойчийг залгамжлагч “Пионер” хэмээх багачуудын холбоо нэртэй хоёр бүлэг, 51 гишүүн бүхий хүүхдийн хөдөлгөөнийг албан ёсоор үүсгэн байгуулснаар Хүүхдийн байгууллагын тулгын чулуу тавигдаж, шинэ цагийн түүх бичигдэж эхэлжээ.

90 жилийн түүхтэй Хүүхдийн байгууллагын үе үеийн ахмад, дунд, залуу үеийн ажилтнууд, хүүхдүүд, орон нутгийн болон ОУБ, ТББ-уудын төлөөлөл Хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож авьяаслаг хүүхдүүдийн концерт үзэж, дурсгалын зураг татуулж 90 жилийн ойгоо тэмдэглэлээ.