Оюутолгойг эхнээсээ буруу явсныг нотлох баримттайгаар баталгаажуулсан
“Асуух эрх” ярилцлагын нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва оролцлоо.
Сүүлийн үед та Оюутолгойтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа. Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг яагаад хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна вэ ?
2009 онд гэрээ хэлэлцээр хийх үеэр 10 гаруй гишүүд тус гэрээг Монгол улсад туйлын ашиггүй гэрээ болж байгаа талаар ярилцаж, сайжруулах тухай байр сууриа их илэрхийлсэн. Бид Оюутолгойн гэрээг эхнээсээ зөв явуулаач ээ гэдэг байр суурийг л илэрхийлж байсан юм.
24 гишүүнтэй ажлын хэсэг байгуулаад Оюутолгойд санхүүгийн шалгалт хийж байх үед асар их хэмжээний зөрчил илэрсэн. Зөвхөн санхүүгийн шалгалтаар нэг тэрбум 885 сая долларын, хөрөнгө оруулалтын 1,4 тэрбумын зөрчлийг тус тус илрүүлсэн. Тиймээс Оюутолгойг эхнээсээ буруу явсныг нотлох баримттайгаар баталгаажуулсан.
Оюутолгой компани энэ зөрчлөө хүлээн зөвшөөрсөн үү ?
Ямар тайлбар өгснийг нь бид мэдэхгүй. Тайлбар нь бидэнд огт сонирхолгүй. Нотлох баримттай шалгалтын дүгнэлтээ бид Оюутолгой юмуу Рио тинто компанитай ашиглах зэвсгээ болго гэж өгч байгаа юм. Нэг талаараа бид зэвсгийг нь бэлдэж байна.
Нийтдээ 3.2 тэрбумын асуудал яагаад гарах болов ?
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү