ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.06.27

Дархан-Уул аймгийн харьяа хэлтсүүд өндөр үнэлгээ авлаа

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон тус яамны хэлтсийн дарга нар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээ, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус яамны харьяа хэлтсүүд өндөр үнэлгээ авчээ.

“Хүүхэд гэр бүлийн хөгжлийн чиглэлээр Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хуулиудаар дамжуулж Хууль эрх зүйн зохицуулалтуудыг өргөн ойлгомжтой болгоно. Ингэснээр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн явуулах үйл ажиллагаа эрх зүйн хүрээнд ойлгомжтой болох ёстой.

Нийгмийн даатгалын хэлтэс тогтолцооны шинэчлэлийн хүрээнд олон хуулиуд өргөн барьсан. Ирэх сарын нэгнээс эхлээд эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн бэлтгэл ажлыг хангахаас эхлээд хэлтсийн үйл ажиллагаа ачаалал ихтэй байгаа. Хэлтэс бүр өөр өөрийн чиглэлээр ажил ихтэй байна” гэж  ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээллээ.

                 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү