Улс төрийн явуургүй арга хэрэглэхээ одоо зогсоо
Улс төрийн аль нэг нам Засгийн газрын асуудлыг шийддэг байж болохгүй. Энэ нь Үндсэн хуулийн үзэл баримтлаптай зөрчилдөж байгаа хэрэг. Засгаас гаргана, гарна гэдэг асуудал үүсэхийг та нар мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэхдээ хамтарч ажиллах шийдвэр гаргасан.
Тиймээс ярьсан, хэлсэндээ бай. Төр нэг л тэргүүнтэй шүү. Төрийн тэргүүн нь хэлсэн байхад түүнийг дагах хэрэгтэй. Зургаан сайдыг гаргана гэдэгЗасгийн газраа огцруулахын цондон шүү гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын дарга нар болон Ерөнхий сайдад анхаарууллаа. Ерөнхийлөгч өчигдөр улс төрийн намын дарга нар болон Ерөнхий сайд, Шадар сайд нартай уулзахдаа ийн хатуу үг хэлсэн юм. Тэрбээр, “Би сүүлийн хэд хоног болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байлаа. Гэхдээ асуудал сайн тал руугаа биш, ард иргэдэд хохиролтой тал руу яваад байна. Тиймээс та бүхэнтэй уулзаж, нэгдсэн байр суурьт хүрэх зорилгоор ийм өргөн хэмжээний уулзалт зохион байгуулж байна” гэв. Мөн доорх таван чиглэлд байр сууриа илэрхийллээ.
1 .Ямар асуудал ярьсан нь ч тодорхойгүй намын нэг хурлаас Засгийн газартай холбоотой шийдвэр гаргаж болохгүй. Нам, хэвлэлийн хурал дээр, микрофоны араас ард түмний амьдралтай холбоотой шийдвэр гаргаж суудгаа одоо больцгоо.
- Хийх ажил их байгаа, тиймээс хариуцлагатай байж, ажлаа сайн хийе.
Сайд нарынхаа асуудлыг Еренхий сайд нь шийддэг байя. Харин УИХ нь Улс төрийн намын болон Төрийн албаны тухай хуулиа яаралтай батал. Мөн Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтныг эргүүлэн татах хуулийг ч батлахын төлөө ажилла. Ингэж байж төр хариуцлагатай болно. Засгийн газар байгуулахдаа юу ярьж байснаа санацгаа. Та нар улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдьө, томоохон төслөө хөдөлгөе, төрийг тогтвортой ажиллуулъя гэж ярьж байсан. Хэдхэн хоногийн өмнө АН,МАН-ын дарга миний хажууд суугаад төрийг хариуцлагатай болгохын төлөө ажиллахаа илэрхийлсэн. Хэлснээсээ буцаж болохгүй. Ярьснаасаа өөрөөр хийдэгбуруу жишиг үлдээж болохгүй гэдгийг хэлсэн. Төр хариуцлагатай болж байгааг үйлдлээрээ харуул. Тэгэхгүй бол та нарын хэлсэн ярьсанд итгэдэг хүнгүй боллоо.
- Алдаа байжээ гээд орхисон зүйлээ дахин давтахгүй байя. Бид нам нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч хүч байна гэдэг заалтыг шинэ Үндсэн хууль батлахдаа авч хаясан. Бид хүүхдүүд биш. Нөгөө талаас ард түмэн ч хүүхэд биш. Хүмүүс маш ухаалаг, хэрсүү болсон. Та нарын юу хийх гэж байгааг “уншдаг" болсон. Тиймээс улс төрийн вакум орчноосоо гарцгаая. Ард түмэнд та нар сайхан харагдахгүй байгаа. Засгийн газраас зургаан сайдыг гаргалаа гээд нам дагасан, ажлаасаа халагдаж өширхсөн, буцаж албан тушаалд очих гэсэн хэдэн хүнийг л баярлуулна. Харин Монголд бол хортой. Нэг нь гар гэж, нөгөө нь гарсан ч яах вэ, бид бэлэн гэх ухааны юм ярьж ард түмэнд сайхан харагдана гэвэл эндүүрэл. Нийтлэг эрх ашгаа бодож ажиллая.
4.0доо ажлаа бодъё. Өнөөдрийн бүтцээс илүү дэвшилттэй, үүнээс сайн Засгийн газар гарч ирэхгүй. Олон нийтэд, Монголыг анхааралтай ажиглаж байгаа бусад хүн, хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж болохгүй. Ерөнхий сайд нь эзгүй байх үед сайд нарыг нь кабинетаас нь гаргах тухай ярьж хулгайн аргаар, улс төрийн арчаагүй арга хэрэглэхээ одоо боль.
5. Ерөнхий сайд асуудлыг, санаачилгаа гартаа ав. Нэг намаас ийм шийдвэр гаргалаа, би одоо юу ярих вэ гэж сууж болохгүй. Иргэд 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар тамга тэмдгээ өгнө, тэр болтол хамтарч ажиллана гэж ойлгосон. Ярьсан бол түүндээ хүр. Улс төрийн тодорхо^үй, хэрүүл уруултай нөхцөл байдал ард түмний нуруун дээр өр зээл нэмж, төрд итгэх итгэлийг алдруулж байна. Тиймээс Ерөнхий сайд асуудлаа гартаа ав. Хийх ажил маш их байна.
Ерөнхийлөгч ийнхүү ,үгээ дуусгаад “Ойлгов уу. Ерөнхий сайд аа" гэхэд Ч.Сайханбилэг толгой дохив. Дараа нь зэрэгцэн суусан МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга З.Энхболд нарт хандаж “Ойлгов уу, хоёр дарга” гэв. Хоёр Ерөнхий сайд шиг толгойгоо дохисонгүй, өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
МАН БАЙР СУУРИНДАА ХЭВЭЭРЭЭ
МАН-ын дарга М.Энхболд: -Намуудын гаргаж байгаа шийдвэртэй холбоотойгоор Ерөнхийлөгч ярьж байгаа болохоор би хэдэн үг хэлье. Та сүүлийн хоёр гурван өдрийн үйл явдлыг ажиглаж байгаа байх. Энэ үйл явдал бол сүүлийн нэг хоёр сард эхлэл нь тавигдсан асуудал. Манай нам хоёр л зүйлийг ярьж байгаа. Нэгдүгээрт, хамтарсан Засгийн газар байгуулахад хоёр талаас зөвшилцөж гэрээ байгуулсан. Энэ гэрээг бодитой дүгнэе. Хэн нь юугаа хийж чадсан юм, хийж чадаагүй ажил хэний буруугаас болсон бэ гэдгийг бодитой дүгнэх хэрэгтэй. Гэрээг дүгнэсэн гэдэг. Гэвч нэг талын давуу байдлаар гэрээг дүгнэчихсэн. Тухайлбал, Ө.Энхтүвшин, А.Тлейхан нарын ахалсан ажлын хэсгүүд хуралдаад хуулиа УИХ-д өргөн барьж батлуулж болоод байдаг. Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нарын ажлын хэсэг огт хуралддаггүй, хуулийн төсөл нь ч орж ирдэгггүй. Гэтэл зөвхөн. МАН-ын буруугаас болж УИХ дээр ажил зогсоод байгаа мэт ярьж байгааг бодитой дүгнэе.Тэрээний бодитой дүгнэлтийг олон түмэнд ил болгоё, тэгээд гэрээг цуцалъя гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нар манай намын бүлэг дээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард орж ирээд долоон цагийн турш ярьсан. Сайхан зүйл зөндөө л ярьсан. Ерөнхий сайд өөрөө УИХ-д зургаан сайдын асуудлыг оруулж ирээрэй гэж бид хэлж байгаа. МАН энэ байр суурин дээрээ хэвээр байна.
ХӨДӨЛДӨГГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР ГЭЖ БАЙДАГГҮЙ
АН-ын дарга З.Энхболд: -Энэ удаагийн парламөнт олонхигүй гэдгээрээ онцлог. Өмнө нь УИХ-ын бусад намын бүлэгтэй хамтраад Засгийн газраа байгуулаад явж байгаа. Энэ удаагийнх хоёр дахь удаагийн хамтарсан Засгийн газар. Хамтрахдаа Үндсэн хуулийн заалтын дагуу хамтарсан. Хүчингүй болгоод шинээр гэрээ хийх боломж байгаа. Намыг ингэж үгүйсгэж болохгүй. АН-ын хувьд Засгийн газар огцорч болохгүй, сайд нарыг солих асуудал байж болно гэж үзсэн. Засагт хамтарснаас хойш МАН сонгуульдаа л бэлдсэн. Сайд нь зөвхөн өөрийн тойрогтоо зориулж ажиллаж байгаа. Тиймээс ийм сайд нараа гаргаад явах нь зөв байх. Хөдөлдөггүй Засгийн газар гэж байх ёсгүй. Буруу ажиллаад байгаа бол гаргах л ёстой байх.
САЙД НАРЫНХАА АСУУДЛЫГ УИХ-Д ОРУУЛАХГҮЙ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -УИХ-д суудалтай намууд хамтраад Засгийн газар байгуулсан. Эхний ээлжид бид үг хэлээ ололцоод цааш явах ёстой. Намууд нэгдмэл байр суурьт хүрэх ёстой байх. Зургаан сайдынхаа асуудлыг УИХ-д оруулахыг дэмжихгүй. Ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо. Үүнийг УИХ нэг тийш болгох байх.
ТӨРИЙН ДЭЭР НАМ БАЙХ УУ
МҮАН-ын дарга М.Энхсайхан: -Төрийн дээр нам байх' уу, намын дээр төр байх уу гэдэг асуудал ярьж байх шиг байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл болон тус намын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн Ерөнхийлөгчийн үгийг дэм^жиж байна. АН хүндийн төвийг үүрч байгаа. АН анх Засгийн газартаа урьсан. Засгийн газрын хувь заяаг зөвхөн Ерөнхий сайд мэдэх ёстой.
ЭДИЙН ЗАСАГ БАРТЕРЫН ХАРИЛЦААНД ОРЖЭЭ
ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: -ИЗНН Засгийн газарт гишүүн байхгүй. Гэхдээ байгуулсан гэрээний зарчимдаа үнэнч хэвээрээ. Улс төрийн тогтвортой байдлаа хангаад эдийн засгийн хүндрэлээс гарах уу. Тогтворгүй нөхцөл үүсгээд мухардалд орох уу. Үүнийг зөвөөр шийдэхийг уриалж байна. Монгол Улсын өнөөдрийн эдийн засаг бартерын харилцаанд орсон байна шүү.
Намын дарга нар ийнхүү өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Г эвч Ерөнхийлөгч “Энд ярьсан яриагаар цааш яв. Сайд нарт алдаа байгаа бол хариуцлагаа тооц. Гэрээ дүгнэх бол УИХ дээрээ ярь. Ард түмний эрх ашгийг урдаа барьж ажилла” гэж дахин үүрэгдэв. Түүнчлэн байгаль дэл.хий гантай, иргэдийн амьдрал хүнд байгааг хэлсэн. Мөн наадам гэдэг эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж би ойлгодог. Наадмаар түрүүлэх нь түрүүлээд, (унах нь унаад шударгаар өрсөлдөөд явдаг. Тиймээс ард түмнээ бодож шийдвэрээ гаргаарай. Засагтай холбоотой ямар ч асуудлыг хүлээн авахгүй шүү гэснээр уулзалт өндөрлөлөө.