Улстөрч, живх хоёрт ижил зүйл бий
“Ажилдаа” хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар, Д.Ганхуяг нар оролцлоо.
АН-аас МАН-ыг засгаас гаргах нь зүйтэй хэмээн мэдэгдэл хийсэн. Энэ үйл явдлыг та бүхэн хувь гишүүний зүгээс юу гэж дүгнэж байна вэ ?
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “ Улстөрчдийн хоорондын харилцаа хуулийн дагуу явагддаг. Нилээн сайн ярилцан олон түмний сонголтыг хүндэтгэн хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Олонхи нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж цөөнх нь хянадаг сонгодог тогтолцоотойгоо байсан нь дээр гэж үзсэн. Улс төрийн намууд дээгүүрээ гар барьж, доогуураа өшиглөлцөөд байгаа тал бий.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Европчууд улстөрч живх хоёрт адил зүйл бий гэдэг. Учир нь бохирдох үед нь зайлшгүй солих ёстой. Засаглал муу байгаа учраас ард иргэдийн амьдралыг хүндрүүлж байна. Энэ засаглалын үед л долларыг 1300-1900 болтол нь өсгөсөн. Засгийн газарт муу зүйл байгаа бол солиход ерөөсөө буруудахгүй. Дараагийн засаглалд хариуцлага тооцоод, ямар нэгэн урилгагүйгээр бие даагч гишүүний хувьд 100 хувь дэмжинэ гэсэн бодолтой байгаа. Ард иргэдийн эрх ашиг л чухал болохоос хөлсний менежерүүдийг торгоогоод алдаа хийхэд нь байлгаад байна гэдэг бол буруу.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “ Монгол улсын Засгийн газар солигддог. Үнэхээр МАНАН-таад байгаа юм бол АН үүрэх ачаагаа өөрсдөө үүрээд явъя, хариуцлагаа хүлээе гэж байгаа. Хариуцлага хүлээж чаддаг хүмүүс л УИХ-д суух ёстой. Хариуцлага хүлээхгүй ярина гэдэг бол живхний асуудал гэсэн үг. Бага хугацаа үлдсэн, хийх ажлыг төлөвлөсөн байгаа. Бид өөрсдийн тавьсан том зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд л дараах алхмыг хийж байна.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү