Засгийн газар ажлаа тайлагнаж, дүгнэх хэрэгтэй
“Ярилцах танхим ”-даа УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг урилаа.
-Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг хуульч гишүүд байнгын хороогоо орхиж байгаагаа нэлээд дуулиантайхан мэдэгдсэн. Тэд Эрүүгийн тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа учир ийм үйлдэл хийж байгаа гэж тайлбарлаж байгаа. Үүнээс өөр асуудал байна уу. Ямар учраас танай байнгын хорооны гишүүд “ажил хаяв”?
-Хууль зүйн байнгын хороо маш их ачаалалтай ажиллаж байгаа. УИХ-ын гишүүд хууль тогтоох, батлах үүрэг авч ард түмнээс сонгогдсон байдаг. Цалингаа авчихаад ажлаа хийхгүй байж болохгүй учир би тэр хүмүүсийн яриад байгаа асуудлыг ямар ч боломжгүй зүйл гэж харж байгаа. Тэр тусмаа өөрсдийгөө хуульч тэж бодож байгаа бол шүү дээ.
-УИХ-ын чуулганы очигдрийн хуралдааны үеэр та байнгын хорооноосоо гарна гэж мэдэгдсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Цог, О.Баасанхүу, Ц.Оюунбаатар нарыг УИХ- аас хөөчих шиг болсон. Үүнээс болоод нэлээд асуудал үүсчихэв үү дээ?
-УИХ дахь нам, эвслийн бүлгээс нь санал өгсний үндсэн дээр нэр бүхий хүмүүс Хууль зүйн байнгын хороонд орж ажилласан. Гэтэл ажлаа хийхгүй гэж байгаа нь УИХ- аас гаръя гэж байгаа нэг хэлбэр гэж би ойлгосон. Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг албадан хөдөлмөр хийлгэж болохгүй гэж заасан байдаг. Тэр дагуу л үг хэлсэн гам. Цалингаа авчихаад ажлаа хийхгүй гэж байгаа хүмүүс ямар үлгэр дууриал үзүүлж байж таарах вэ. Үнэхээр л хууль зүйн байнгын хорооноос гарах гээд байгаа юм бол асуудлыг ном журмынх нь дагуу тавих бстой биз дээ. Ц.Нямдорж гишүүнийг би ойлгож байна. Одоо хэрэглэж байгаа хуулийг эх барьж авсан хүн гэдэг утгаараа асуудал; хандаж байж болох юм. Мэдээж өөрийнх нь эх барьсан хуулийг халж, шинэчлэх гэж байгаа болохоор асуудалд иймэрхүү байдлаар хандаж болох юм. Харин бусад гишүүнийг бол үнэхээр ойлгохгүй байгаа шүү. Нэгэнт л хууль батална гэж УИХ-д орж ирчихээд ажлаа хийхгүй ээ гээд байгааг л буруу гэж хэлсэн ухаантай юм.
-Таныг хуульч хүмүүстэй янз бүрийн асуудал ярих эрхгүй гэсэн байна билээ?
-Бүгдээрээ ч тэгж хэлээгүй байх аа. Ганц нэг хүн тиймэрхүү зүйл ярьсан байна билээ. Тус тусынхаа байр суурийг илэрхийлэх эрх нь тэдэнд бий л дээ.
-Танай намын Гүйцэтгэх зөвлөл 'Засгийн газрын тэргүүнийг эзгүй хойгуур нь хуралдаад кабинетаас нь Ардын намыг хөөх шийдвэрийг гаргаж нэлээд шуугиан тарьсан. Гэтэл Ерөнхийлөгч ийм асуудал гаргах хэрэггүй гээд сануулга өгчихлөө. Та энэ бүхэнд ямар дүгнэлт хийж байна вэ ?
-Засгийн газарт хамтарсан нам, эвслүүд эдийн засгаа сэргээе, хуулиудаа баталъя гэж нэгдсэн гэж би хувьдаа ойлгож байгаа. Нэгдсэнээс нь хойш ямар үр дүн гарав гэдэг нь их сонин байгаа учир тайлангаа тавих хэрэгтэй гэж бодож байна. Ард түмэн ч нийгэм ч намууд ч үүнийг шаардаж байна.
-Тэгэхээр Засгийн газрын тайланг сонсоогүй байж Ардын намыг хөосөн үйлдлийг буруу гэж үзэж байгаа гэсэн үг үү?
-Ер нь бол дүгнэх хэрэгтэй.Хэдэн хуулийн төслийг баталсан юм. Эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн сайжрав гэдгийг нь сонсох хэрэгтэй. Нэгдэж, нийлээд ажил урагшилсан бол цаашид ажиллах хэрэгтэй. Ямар ч үр дүн гараагүй бол тус тусдаа замаа хөөх нь зөв. Гэтэл энэ дүгнэлтийг ойлгомжтойгоор гаргаагүй байна шүү дээ.
-“Ардчилсан намынхны фракци хоорондын зөрчлөөс болж Засгийн газрыг унагах ажиллагаа эхлүүлсэн” гэсэн мэдээлэл гарч байгаатай та санал нийлэх үү?
-Ардын намынхан л ийм яриа гаргаад байгаа байх. Тэд “Ардчилсан намынхны ахалсан ажлын хэсэг юу ч хийхгүй байна” гэж хэлсэн байна билээ. Манай Хууль зүйн байнгын хорооныхны ахалсан хуулийн төслүүд батлагдахад бэлэн болсон байгаа. Харамсалтай нь зарим нэг хүний бойкотноос болоод гацаад байгааг хүмүүс мэдэж байгаа байх. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн төсл и й г хэлэл цүүл эгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар нь би ажилласан. Энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд бүрэн болсон. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийсэн. Манай байнгын хороо 22 цаг хүртэл ажиллаж байгаа. Ингэж ажилласны үр дүнд хуулийн төслүүдийг бэлэн болгож байхад зарим нэг нөхрийн үйлдлээс болоод муу нэр зүүж байгаад харамсаж байна. Ажлын хэсэг ахалсан хүний хувьд манай ажлын хэсгийнхэн маш сайн ажилласан гэж хэлэх хэрэгтэй.
-Ардчилсан намынхан Засгийн газраас Ардын намыг хөөх шийдвэр гаргасан ч ингэсхийгээд намжиж байх шиг байиа. Тэгэхээр энэ бүхнийг Засгийн газарт сануулга өгөх нэг үйлдэл байсан гэж харж болох уу?
-Засгийн газар хэвээрээ үлдэх юм бол хийх гэж байгаа. ажлаа тодорхой болгох хэрэгтэй л гэж хэлэх байна. Цаг хугацаа хүлээхгүй. Хамтарч байгаа намууд нь эрх бариад байгаа юм уу, сөрөг хүчин байх гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна шүү дээ. Хийсэн сайн ажлуудаа яриад, болохгүй байгаа асуудлуудаа дэлгээд хамтрах гэж байгаа юм бол хамтарсан шиг л хамтрах хэрэгтэй. Үгүй бол байр байрандаа л очихоос өөр гарц байхгүй.
-Эрүүгийн хуулийн тослийг хэдэлцэх асуудлыг хойшлуулсанд та нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр оруулаад УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан атлаа ямар учраас хойшлуулж байгаа нь тодорхойгүй байна. Энэ хуулийн төслүүд шүүлтүүрээр орчихсон байтал зарим нэг хүний болчимгүй үйлдлээс болж хойшилдог байж болохгүй.
-Таныг “Шонхор” фракцид орох гэж байгаа гэсэн ярна эртнээс гарсан. Энэ үнэн юм уу?
-Манай нам фракцигүй болох уриа дэвшүүлсэн. Намын шинэ дарга энэ бүх асуудлыг хөндөж, намын гишүүд ч үүнийг нь дэмжээд явж байгаатай адил би ч гэсэн дэмжиж байгаа. Ер нь нам гэдэг чинь үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нийлсэн хүмүүсийн нэгдэл. Тиймээс дэмжиж байгаа юм. Гэхдээ энэ бүхэн бодит амьдрал дээр хэрэгжих хүртлээ тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулах байх. Миний хувьд анхнаасаа МоАХ фракцид харьяалагддаг байсан. Одоо ч энэ фракцийнхаа үзэл бодолд үнэнч байгаа. “Шонхор” фракцийнхан надтай найз, үзэл бодол ойролцоо байдаг учир тиймэрхүү яриа гарсан байхыг үгүйсгэхгүй.