Д.Ганбат гишүүн “ууртай" байна
Хонгор нутгаас сонгогдож ард түмнийхээ итгэлийг дааж яваа төрийн түшээ бол УИХ-ын гишүүн Д.Ганбат. Хоёр долоо хоногтоо нэг удаа аймгаараа зочилдог түүний талаар тойргийнх иргэд ам сайтай байдаг.
Харин эрхэм гишүүн ойрын үед нилээд бухимдалтай байгаа бололтой. Учир нь өнгөрсөн баасан гаригт түүнийг Баянхонгор аймаг руу томилолтоор яваад ирэхэд өөрийнх нь даргалдаг Хууль зүйн байнгын хорооны дөрвөн гишүүн /хэвлэлийн бага хуралд Б.Бат-Эрдэнэ гишүүн оролцоогүй ч адилхан саналтай/ тус байнгын хорооноос гарснаа мэдэгдсэн.
Түүгээр ч зогсохгүй Ж.Батзандан болон О.Баасанхүү нар мягмар гаригт хуралдсан байнгын хорооны хуралдаанд суухгүй гэсэн хэрнээ үг хэлж, эсвэл картаа сугалж хурлыг хэсэгтээ үймүүлсэн. Тэр бүү хэл үг хэлэх гэж буй гишүүд рүү дайрж хэрүүл өдөж байсан юм.
Харин өчигдөр УИХ-ын чуулган эхлэхээс өмнө ноён спикер хэлэлцэх хуулийн жагсаалтаас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй, эргэх харах зүйл бий. Тиймээс ирэх намраас хэлэлцэнэ гэсэн.
Харин үүнээс өмнө УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Хуулийн төслүүдийг хэлэлцэх хэрэгтэй, олон хүмүүсийн олон жилийн хөдөлмөр байгаа. Овлигогүй хэдэн нөхдөөс болж ард түмэн, улс орон хохирч болохгүй. Би хийдэг ажлаа хийчихээд эндээс чинь зайлаад өгч болно.
Хуульзүйн байнгын хорооноос гарч байгаан бол та нар УИХ-аас гарчихаарай, чаддаг юм бол. Та нар ажлаа хийж чадахгүй бол зайлаарай. Явдаг газраа яваарай" хэмээн нилээд бухимдуу хэлсэн. Үнэхээр байнгын хорооны даргынхаа хувьд өөрийн мэдлийн хүрээндээ аргагүй л зөв үг хэллээ дээ.
Бүтэн бичлэгийг доороос үзнэ үү