Амьгүйг амилуулдаг О.Баасанхүү
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.07.09

Амьгүйг амилуулдаг О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр удирдуулдаг Өргөдлийн байнгын хороог гишүүд ад үзэж эхлэв.

Өмнө нь Р.Бурмаа гишүүн даргалдаг байхад тус байнгын хороо хүмүүсийн анхаарлыг нэг их татдаггүй байсан. Зарнм нэгэнд бол мэдэхгүй ч салбар байж болохоор байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү даргалдаг болсноос хойш салбар бүрийн асуудалд Өргөдлийн байнгын хороо оролцох болсон. Хүн бүрт танигдахын тулд Даваа гараг бүр хуралдаж мэдээлэл хийнэ. Харин энэ бүхэн нь зарим гишүүдэд таалагддаггүй бололтой.

Популист гишүүн даргалахаар амьгүй байнгын хороо ч амилж эхэлдэг сайн талтай юм хэмээн зарим гишүүд хошигнож байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Нямдорж нар Өргөдлийн байнгын хороог юм юм руу үсчлээ хэмээн буруутгав. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өргөдлийн байнгын хороо юм юм руу ороод хэцүү байна. Бусад байнгын хороодыг татан буулгаад зөвхөн Өргөдлийн байнгын хороо, О.Баасанхүү даргатайгаа ажиллавал яасан юм бэ” хэмээн дургүйцлээ илэрхийлээд авав.