Монголын Геологи, Уул Уурхайн мэргэжлийн институтийн ерөнхийлөгч Д.Дамба
2015.07.16

Монгол улс өрийн хямралд орох эрсдэлтэй

Грек улсын араас өрийн хямралд орох магадлалтай улсуудын тоонд Монгол улс багтжээ.

Манай улс экспортын голлох уул уурхайн бүтээгдэхүүнээ яаралтай эдийн засгийн эрэлтэд оруулах нь хүнд байдлаас гарах гол гарц гэж зарим эдийн засагчид үзэж байгаа бол харин Уул уурхайн салбарынхан хүлээлтийн байдалтай байна.

Монголын Геологи, Уул Уурхайн мэргэжлийн институтийн ерөнхийлөгч Д.Дамба “Бид дэлхий дээр байгаа хамгийн өндөр үнэтэй авто тээврийг ашиглаж байгаа. Авто тээврээс гурав дахин хямд өртөгтэй төмөр зам руу шилжих хэрэгтэй байна. Энэ бүх зүйл ер нь төр засгийн шийдвэрээс л хамаарна. Уул уурхайн компаниудын хувьд орд нөөц, хүчин чадал, ажиллах хүч гээд бүгд байгаа. Харин дэд бүтэц хууль эрх зүйг л хурдан шийдэх хэрэгтэй байна ” гэлээ. 

         Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү