Уул уурхайн ослын 20 хувь нь техникийн нөхцлөөс үүдэлтэй
Уул уурхайн осол, гэмтэл
2015.07.06

Уул уурхайн ослын 20 хувь нь техникийн нөхцлөөс үүдэлтэй

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Өнөөгийн байдлаар уул уурхай хөгжсөн орнуудын дотор Монгол улсын уул уурхайн эрүүл, аюулгүй байдлын түвшин ямар байгаан бэ. Тухайлбал эрүү аюулгүй байдлын хэдэн стандарт мөрдөгдөж байна вэ гэдгийг тодруулмаар байна. Мөн аюулгүй байдалтай холбоотой урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа аж ахуй нэгид явагдаж байгаа юу” гэлээ.

УИХ-ын гишүүн  Д.Ганбат “Энэ сайхан конвенцид нэгдэн орж байгаад баяртай байна. Дэлхийн нийтийн ийм зүйлд сайн нэгдэж байх нь зөв. Гэхдээ энэ концвенци ер нь амьдрал дээр яаж буудаг вэ гэдгийг тодруулмаар байна. Манай Баянхонгор аймагт уул уурхай нилээд явдаг. Би хоёр долоо хоногт нэг удаа тойрог руу явчихаад байгаа юм. Тэгээд очихоор “Монгол-Болгар гео” гээд дээхэн үеэс ажиллаж байсан компани байна. Үүнийг манай Засгийн газраас хувьчилсан” гэв. /Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү./

УИХ-ын гишүүн  Б.Бат-Эрдэнэ “Олон улсын конвенцид нэгдэн орсноор Монгол Улс ямар дэмжлэг, туслалцаа авах, мөн үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан аваарын дийлэнхэд уул уурхайн салбарт ажиллагсад өртдөг болсон талаар танилцуулгад дурдагдсан. Энэ осол ил, далд уурхай болон том гэж яригддаг уурхайд гарч байна уу, эсвэл “нинжа” гэж нэрлэдэг гар аргаар ашигт малтмал олборлож байгаа хүрээнд гарч байна уу” гэдгийг асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Нөхцөл байдал бидний бодож байгаагаас хамаагүй өөр байгаа. Маш олон газар нинжа нар олборлолт явуулж байгаа. Нинжа байна гэдэг чинь хүссэн хүсээгүй албаар энэ конвенцид орсон ч гэсэн ач холбогдол байхгүй болчихаж байна. Тэгэхээр тэнд чинь мөнгөн улс ашиглаж, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх ойлголт ерөөсөө байхгүй.Үүнийг бид цаашид яаж шийдэх вэ” гэж хэллээ.

Ингээд “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 78,9 хувийн саналаар дэмжив.