“Бат-Эрдэнэ аваргын амжилтыг давтахад бэрх агуу хүн шүү дээ”
Э.Оюунболд арслан
2015.07.17

“Бат-Эрдэнэ аваргын амжилтыг давтахад бэрх агуу хүн шүү дээ”

Өнөө жилийн улсын баяр наадмаар ес даван арслан цолны болзол хангасан ердөө 22 настай залуу арслан Э.Оюунболд монгол бөхийн аугаа ертөнцөд хөл тавьж, өнөөгийн амжилтад хүрсэн тухай хүүрнэжээ.

Тэрбээр “Манай аавыг Дашдоржийн Энхтөгс гэдэг. Аймгийн начин цолтой хүн бий. Тэгэхээр аавынхаа талаас бөхийн удамтай Аав намайг бөх болгоно гэдэг бсан. Гэхдээ гэрийнхэн маань бөх биш өөр мэргэжил эзэмшүүлэх сонирхолтой байсан ч би өөрийнхөө зорилгод үнэнч үлдсэн” “Би  2007 онд 14 настай хүүхэд Б.Адъяахүү багш дээр очсон. Надад бөхийн эрдэм анх заасан хүн Аъяа багш маань юм. Уран барилдаанч мундаг багш.

2008 онд 15-тайдаа улсын наадмын өсвөрийн бөхийн барилдаанд шөвгийн 8-д үлдээд унасан. Дараа жил нь түрүүлнэ гэсэн бодолтой очоод шөвгийн 4-т үлдсэн” гэжээ. Тэрбээр багийн шазруун, хөл мэх сайтай, цээж, шууны булчин чангатай байсан тул бөх болох ирээдүйтэй гэж багш нар нь бахархан ярьдаг гэнэ. Мөн тэрбээр 19 насандаа Хэнтий аймгийнхаа наадам зодоглон Б.Хадбаатар арслантай үлдэж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн байдаг. Тийм багадаа аймгийн арслан цолонд хүрсэн Э.Оюунболд энэ том хүндэтгэлийг дааж өнөөг хүртэл элдэв зүйлд татагдаж, их зан суулгүй бэлтгэлдээ л шургуу анхаарч иржээ.

Дараа нь  2012 оны улсын наадамд хоёрын даваанд Ховдын Мягмарсүрэн зааныг өвдөглүүлж 3ын даваанд Давааням зааны хүү улсын начин Лхагвадоржид тахимаа өгсөн гэдэг. Хүүхэд насныхаа тухай Э.Оюунболд арслан “Бөхийн өргөөнд очиж бөх үзэхийн түмэн хүслэн байлаа Ц.Цэрэнпунцаг гарьд Д.Сумъяабазар аварга гээд бөхчүүдийн барилдааныг үзэж биширдэг байлаа. Хэнтий нутгийн хүчит бөх Б.Бат-Эрдэнэ аваргыг бага балчраасаа л хүндэтгэж ирсэн. Амжилтыг нь давтахад бэрх агуу хүн шүү дээ” гэжээ.