Мэндчилгээ
Монголын авто Замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа
2015.07.16

Мэндчилгээ

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монгол улс байгуулсны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын мэнд хүргэж Авто замын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт ахмадууд, үе үеийн удирдлагууд, инженер техникийн ажилтан албан хаагчид, замчид та бүхэндээ болон гэр бүлийхэнд тань ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайх сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өвөг дээдсийн минь гал голомтоо асаан, үеийн үед бишрэн дээдэлсээр ирсэн Монгол нутагт ямагт хийморийн салхи шившиж, замчид, зам хэрэглэгчид та бүхний минь сэтгэл баяр жаргалаар дүүрэн байж  баяр наадамдаа сайхан наадаарай.

Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ

Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ

Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ

Хийморь сүлд тань ОД МАГНАЙ

Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ

Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж

Монгол түмэнтэйгээ хамтдаа

Дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ!