Төрийн шагналтан нэгээр нэмэгдлээ
Б.Цэрэннадмид
2015.07.16

Төрийн шагналтан нэгээр нэмэгдлээ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Цэрэннадмидад “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардууллаа.

Үүний дараагаар бид сэтгэгдэлийг нь хуваалцлаа.

Алтан жолоо компаний ерөнхий захирал В.Энхбаатар Арвайн үндэс ХХК-ний гүйцэтгэх захирал О.Оргил мөн дэд захирал О.Янжинлхам болон Арвайн үндэс ХХК хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Би улсдаа 43 жил ажиллаж байгаа АПУ ХК-аас ажлынхаа гараагаа эхэлж байсан одоо Арвайн үндэс ХХК-д микробиологич хийж байна. АПУ компанид 32 жил ажилласан АПУ компаний үе үеийн ахмадууд, ажилтан, ажиллагсад, удирдлагууд бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Монголын ард түмэндээ эрүүл энх сайн сайхныг хүсэж дэнж хотойтол сайхан наадаарай гэж ерөөе.