2015-2016 оны хичээлийн зорилт
Боловсрол, соёл% Шинжлэх ухааны яам
2015.07.20

2015-2016 оны хичээлийн зорилт

Батлав: Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛЦЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ

НЭГ. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Их Хурлын 2008 оны хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д “Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ. Боловсролын бүх шатны стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно” зэрэг зорилтууд дэвшүүлсэн.

Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт: "... эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.”, “ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ” гэж тус тус заасан.

Улсын Их Хурлаас 2015 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын гуравдугаар бүлэгт Боловсролын хөгжлийн стратегийг дараах байдлаар тодорхойлсон:

3.2.         Сургуулийн      өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн хөгжүүлнэ.

3.3.         Бага     боловсролыг эх хэлний чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе хэмээн хөгжүүлнэ.

3.4.         Суурь   боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлнэ.

3.6.         Бүрэн   дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлнэ.

3.6.         Дээд    болон мэргэжпийн боловсрол нь хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг үндэсний онцлогт тулгуурлан шийдвэрлэх, үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлнэ.

ХОЁР. ЗОРИЛТ

2.1. Боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх:

  1. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Тухайлбал, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024 он), Монгол хэлний тухай хууль болон бусад хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр.
  2. Бүх нийтийн боловсролын Инчоны тунхаглалыгтөр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтэд сурталчлах, 2015 оноос хойшхи бүх нийтийн боловсролын тогтвортой хөгжлийн боловсролын зорилт, стратеги (2015-2030)-ийг сонирхогч тал, түншүүдийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ.
  3. Боловсролын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн барина.

2.2  Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг

эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх:

1          Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.

2          Суурь боловсролын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.

3        Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж, өрөнхий

боловсролын лаборатори 40 сургуульд тохирцыг шалгаж, 2016-2017 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бэлтгэлийг хангана.

4 Багшийн хөгжпийн хэрэгцээнд үндэслэн мэргэжил дээшлүүлэх танхимын болон зайн сургалтыг хэрэгжүүлнэ.

5      Хүүхэд бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлага бүхий арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлж, сайн хичээл, үйл ажиллагааны соёлыг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын түвшинд төлөвшүүлэн хөгжүүлнэ.

6      Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг шинэчлэх ажлыг үргэлжпүүлнэ.Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, хоол, хүнсний хангамжийн үйлчилгээ болон ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах, нэгж байгууллага, холбогдох албан тушаалтны үүрэг, хариуцлагыг чанд мөрдүүлнэ.

7      Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тогтмол хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх талаар бий болсон арга зүй, технологи, туршлага, санал санаачилгыг түгээн дэлгэрүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

8      Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системийн хүний нөөц, суралцагчийн удирдлагын модулийг бага, дунд болон дээд боловсролын сургалтын байгууллагад нэвтрүүлж эхэлнэ.

9                      Хүүхдийн дунд номыг бүтээлчээр унших хөдөлгөөн өрнүүлж, ном зохиох, хэвлэн

нийтлэх, гэрийн болон явуулын номын сан ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа иргэд, төр, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллана.

х.         Хүүхдийн үүсгэл санаачилгын байгууллагад дэмжпэг үзүүлж, суралцагчийн авьяас

чадварт тулгуурлан сурах арга барил, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх үйл ажиллагааг сургалтын байгууллага, орон нутгийн онцлогт нийцүүлэн зохион байгуулна.

XI.            Хамран сургалт /цэвэр жин/-ыг өмнөх хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролд 1.0%, бага боловсролд 0.4%, дунд боловсролд 0.2 хувиар тус тус ахиулна. Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжпийн багшийн хангалтыг 0.2 хувиар нэмэгдүүлж, 100 хувьд хүргэнэ.

2.3.Тусгай хэрэгцээт боловсрол

1          Хөгжлийн бэрхшээлтэй бага    насны хүүхдийг эрт илрүүлж оношлох, боловсролын үйлчилгээнд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулна.

2          Хөгжпийн бэрхшээлтэй хүүхэд,  залуучуудыг боловсролд тэгш хамруулах, онцлог, хэрэгцээг харгалзсан  боловсролын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

3 Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулах, сургалтын орчинг сайжруулна.

2.4.Насан туршийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэх:

I.          Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж,

иргэдэд насан туршийн тасралтгүй боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл, эдийн засаг, эрх зүй, байгаль орчин зэрэг салбар дундын зохицуулалтын суурийг тавина.

\\.         Насан туршийн боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг салбар дундын

оролцоотойгоор боловсруулж, багш, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.

2.5.Дээд боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлж, сургалтын байгууллагын академик эрх чөлөө, бие даасан байдлыг хангаж, хөтөлбөрт суурилсан сургалтыг хөгжүүлэх:

I.  Дээд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Ази

Номхон далайн бүсийн конвенцэд нэгдэж, Монгол улсад эзэмшсэн боловсролыг Олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд ахиц гаргана.

2   Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

3    Инженерийн боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж, олон улсын CDIO загварыг туршин хэрэгжүүлнэ.

4 Байгалийн ухаан, инженер технологи, анагаах, хөдөө аж ахуйн хөтөлбөрүүдийг Олон улсад магадлан итгэмжлүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ.

5      Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Анагаахын шинжпэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын эмнэлэг барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

6      Япон Улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон Улстай хамтарсан бакалаврын хөтөлбөрийг нээн хичээллүүлж, коосэн, магистр, докторын хөтөлбөр, зэргийн бус мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт судлаач багш, инженерүүдийг сургана.

7          Дэлхийн шилдэг сургуулиудад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт оюутан сургах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.

8      Дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын бааз, сургалт, судалгааны лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулна.

    БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ