Өнөөдөр Хархорин дахь Даншиг наадам эхэлнэ
Хархорин дахь Даншиг наадам
2015.07.24

Өнөөдөр Хархорин дахь Даншиг наадам эхэлнэ

Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд Даншиг наадам болно.

 Даншиг наадмын үеэр шашин, урлагийн цэнгүүн, “Өндөр гэгээн 380” урлагийн тоглолт, ёслолын буудлага зэрэг болох юм байна. Даншиг наадам энэ сарын 24-нөөс 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Хархорин дахь Даншиг наадмын урлаг соёлын үйл ажиллагааг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, шашин үйлтэй холбоотой үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хариуцан зохион байгуулж байгаа аж.